solongonews
Шаргуу хөдөлмөрөөр аз жаргалтай амьдралаа босгоно
2021-01-15 16:54
Шаргуу хөдөлмөрөөр аз жаргалтай амьдралаа босгоно.

Зүтгэл тэмцлээр амжилт олж, шаргуу хөдөлмөрөөр гэрэл гялбаа цацардаг гэдгээр бидний дэргэд энгийн ажилдаа шаргуу хөдөлмөрлөж, зүтгэл тэмцлээрээ олон нийтэд нөлөөлж, эелдэг дотно үйлчилгээгээрээ бусдад гэрэл гялбаа, хүсэл эрмэлзэл олгодог хүмүүс их бий. Жао Жүн бол эдгээр хөдөлмөрчдийн нэг юм. Тэрээр ажлаа бат сахиж, шинэ ажилтнаас Өвөр Монголын хөдөлмөрийн жишээч болон хүмүүжихдээ хоёр гараараа гэрэл цацарсан амьдралаа бичиглэж, эгэл жирийн ажлын байрандаа ер бусын ажлын амжилтаа олсон байна.

Ү Юань шяний Да Фэн амуу будаа хүнсний тосны ХК-ийн үйлдвэрлэлийн тасагт машин тоног төхөөрөмжөө тохируулан туршин тун завгүй ажилладаг нэг хүн үргэлж харагдана. Тэр хүн бол саяхан Баяннуур хотын хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтан хөхүүлэн шагнах их хуралд оролцсон Жао Жүн юм. 2017 оноос эхлэн Ү Юань шяний Да Фэн амуу будаа хүнсний тосны ХК-д ажилласнаас хойш тэрээр идэвхтэй давшиж, шинийг санаачилж урагшлан, нарийн хянамгай чармайн ажиллаж, хэдхэн жилийн хугацаанд нэгэн үйлдвэрлэлийн тасгийн энгийн ажилтнаас үйлдвэрлэлийн гол удирдагч болж, мөн компанийн шилдэг ажилтан, тэргүүний ажилтнаар олон удаа шагнагдсаар ирсэн.

Үйлдвэрлэлийн гол удирдлагын хувьд Жао Жүнгийн өдөр тутмын ажил нь компанийн үйлдвэрлэлийн өөрийн өртгийн тооцоо, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын түвшин, машин төхөөрөмжийг арчлах зэрэг мэргэжлийн ажлыг хариуцдаг. Ажлын явцад тэрээр одоогийн машин угсрах загварыг шилдэг болгох санал сануулга дурдаж, мөн түүний хүчээр өмнөх нь 7 хүн машин угсардаг байсныг 4 хүн угсрахад болохоор болгож, хүний хүчний өөрийн өртгийг багасгаснаар барахгүй, үйлдвэрлэлийн хэмжээг өмнө нь анги бүр 65 тонн байсныг анги бүр 75 тонн болгон нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна түүний хүчээр наранцэцгийн үрийн үйлдвэрлэлийн шугамыг сайжруулж, наранцэцгийн үрийн хальс унах байдлыг хязгаарлаж, бүтээгдэхүүний бүхэл цогцын өнгийг нь сайжруулан, бүтээгдэхүүний гаргалтын нормыг ихээр дээшлүүлж чадсан байна. Компанийн жилийн бүтээгдэхүүний хэмжээг 2000 тонноор бодоход тус мэргэжлийг шинээр бүтээснээр бүтээгдэхүүний гаргалтын хэмжээг 200 тонноор нэмэгдүүлж, компанид 1,2 сая юанийн орлогыг нэмэгдүүлж чадсан байна.

Үйлдвэрлэлийн гол удирдагч болсноос хойш тэрээр өөрийн хүчин зүтгэлээр урагш давшихын хамт, өөрийн нөлөөгөөр залуучуудыг уриалан мэргэжлээ дээшлүүлэхийг дэмжиж чадсан байна. Энгийн ажлын байрандаа тэрээр хэзээд эелдэг дотноор ажилчдаа удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн төсөл төлөвлөгөөг сайжруулахад олны санал зөвлөмжийн даруу хичээнгүй сонсож, шийдвэрлэх арга хэмжээ авч, компанийн үйлдвэрлэлийн үүргийг урагштай ахиулж биелүүлдэг байна.

Эгэл жирийн ажлын байрандаа бүх талын хариуцлагатай сэтгэлээр ажиллаж, хариуцсан ажилдаа үнэнч шударга, амьдралдаа хайр эрхэмлэж яваа Жао Жүн хажуу дэргэдэх хамт олноо урамшуулан зоригжуулсаар иржээ.

Найруулагч: Б.Сүүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл