solongonews
Үйлдвэрийн газар ирсэн “Бяцхан нүүдлийн шувууд”
2019-08-08 16:53
Үйлдвэрийн газар ирсэн “Бяцхан нүүдлийн шувууд”

Фүжянь мужийн Шышы хотын Жиньлилайс хувцасны үйлдвэрийн цайны газарт Лү Чанли ээждээ тусалж байв. Нэг сарын өмнө ээж нь түүнийг Жянши нутгаас авчирснаар тэд гэр бүлээрээ цугласан байна. Фүжянь мужийн Шышы хотод хувцасны үйлдвэр олон бий. Тэндхийн ажилтнууд голдуу 1980 оноос хойш төрөгсөд бөгөөд тэдний хүүхдүүд нутагтаа үлдсэн учир хамт байх хугацаа туйлын хомс. Гэхдээ зуны амралт болоход хүүхдүүд яг л “нүүдлийн шувуу” шиг үйлдвэрлэлийн бүсэд ирж, гэрийн даалгавраа хийнгээ наадан тоглож, томчуудын ажилд дэм болон, үйлдвэрийн газрын уйтгарт байдлыг эвдэн аав ээждээ баяр хөөр авчирдаг байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл