Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос энэ сарын 07-нд мэдээлснээр 01-р сарын 06-ны 24:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 63-т хүрч, үүнээс 11 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж, 52 нь улсын дотоодод илэрснээс Ляо Нин мужид 1, Хэбэй мужид 51 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол гараагүй байна.
01-р сарын 06-ны 24:00 цагт 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 485 болж, түүнээс 13 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 82 мянга 159 өвчтөн эдгэрч, 4634 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 87 мянга 278 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол байхгүй. Нийт ойр хавьталтай 915 мянган 142 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 19 мянган 582 байна.
