Энэ сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай хоёр улсын зам тээврийн салбарын бодит хамтын ажиллагааны төслүүдийн талаар ажил хэргийн уулзалт хийв.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, “Монгол, Хятад хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ боломжууд бүрдэж байна. Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын ЭСЯ болон бусад байгууллагатай нягт хамтын ажиллагаатай байж хоёр улсын авто зам, төмөр зам зэрэг тээвэр, дэд бүтцийн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хоёр улсын ард түмэнд үр шимийг нь хүргэхээр ажиллахад бэлэн байна” гэж хэллээ.

Элчин сайд Шин Хаймин, “Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож бүх салбарын хамтын ажиллагаанд чухал боломжууд бүрдэж байна. Зам тээврийн салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын харилцааны чухал хэсэг, талуудын холбогдох хамтарсан төслүүд тасралтгүй Монголын хөрсөнд бууж талуудын хамтын ажиллагаанд бат бөх суурийг тавьж байна. Манай ЭСЯ Монгол Улсын ЗТХЯ болон бусад байгууллагатай холбогдох төслүүдийн хэрэгжилтэд нааштай түлхэц өгч хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэж хэлэв. Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь, Монгол Улсын ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нар оролцлоо.
