solongonews
Хятад Оросын батлан хамгаалахын сайд нар видео уулзалт хийлээ
2021-11-24 11:28
Хятад Оросын батлан хамгаалахын сайд нар видео уулзалт хийлээ.

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд батлан хамгаалахын сайд Вей Фэнхэ болон Оросын батлан хамгаалахын сайд Шойгу 11-р сарын 23-д видео уулзалт хийлээ.

Хоёр орны батлан хамгаалахын сайд нар, Хятад Оросын шинэ цаг үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа дээд түвшинд хөгжсөөр ирсэн юм. Энэ онд Хятад Оросын хоёр армийн олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч байна. Ялангуяа нэгдсэн сургуулилтын салбарт шинэ ахиц хийж, шинэ хөгжилд хүрлээ гэж хоёр тал санал нэгтэй үзсэн гэжээ. Хоёр тал хэлэхдээ, Хятад Оросын эв нэгдэл уул мэт сүрлэг, татаж тасаршгүй байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтоо бүх талаар хэрэгжүүлж, хоёр армийн стратегийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, стратегийн сургуулилт, нэгдсэн эргүүл зэрэг салбар дахь хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж, Хятад Орос хоёр орны амин чухал ашиг сонирхлыг хамгаалан, олон улсын болон бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд тасралтгүй шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл