solongonews
АПЕК-ийн орнуудын удирдагчдын XXVI албан бус уулзалт болов
2018-11-18 20:21
АПЕК-ийн орнуудын удирдагчдын XXVI албан бус уулзалт болов.

АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалт 18-нд Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Моресбид болж, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцон, "Цаг үеийн боломжийг алдалгүй Ази-Номхон далайн бүсийг хөгжүүлье" сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн эхээс сонгон хүргэе.

АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын хамт анх удаа Номхон далайн арлын улсад хуран цуглаж, "Хүртээмжтэй боломжийг ашиглан, дижитал ирээдүйг угтан авъя" сэдвийн дор хамтын ажиллагааны түүхээ эргэцүүлэн, Ази, Номхон далайн бүсийн хэтийн төлөвийн талаар ярилцах болсондоо таатай байна.

Өнөөгийн дэлхий ертөнцөд хөгжил, өөрчлөлт эрчтэй өрнөж байна. Шинэ технологи, үйлдвэрлэлийн өөрчлөлт, дэлхийн засаглалын систем, олон улсын байдалд ихээхэн өөрчлөлт гарч байна. Мөн дэлхийн хөгжилд олон зөрчил маргаан гарч, худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл өндийж, олон талт худалдааны тогтолцоонд хүндрэл, дэлхийн эдийн засгийн ерөнхий хөгжлийн орчинд олон эрсдэл, тогтворгүй байдал тулгарлаа.

"Ухаантан урсгал даган урагшилна. "Түүхэн сонголтын өмнө бид дэлхийн нөхцөл байдлыг анхаарч, эдийн засгийг судлан, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, цаг үеийн бодлого боловсруулах ёстой.

Ази-Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын хувьд бид холын бодлоготой байж, АПЕК-ийн 2020 оноос хойших хамтын ажиллагааны хэтийн төлөвийг сайтар боловсруулах үүрэгтэй юм. Бид эдийн засгийн даяаршлын хөгжилд зохицон, түр зуурын бэрхшээлд шантралгүй, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг урагшлуулан, дэлхийн нээлттэй эдийн засгийн чигийг баримталж, Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, өндөр түвшинд шат ахиулахаар урагшлах ёстой.

Хятад бол Ази-Номхон далайн хамтын ажиллагааны идэвхтэй санаачлагч, тууштай баримтлагч юм. Хятадын хөгжил Ази Номхон далайн орнуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Хятадын хөгжил Ази-Номхон далайн бүсийн хөгжилд өргөн орон зай гаргаж өгнө. Хятад улс Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны үйл хэрэгт гүнзгий оролцож, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, талуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Ази-Номхон далайн бүсийн хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл