Ингэснээр тус улсад ашиглаж буй өндөр хурдны галт тэрэгний тоо дэлхийн нийтийн ашиглалтад буй хурдны галт тэрэгний 60 хувийг дангаар бүрдүүлж байна.
Түүнчлэн өнгөрсөн жил Хятадын хурдны галт тэрэгний замын урт 20 мянган километрийг давжээ. Харин 2020 он гэхэд нэмж 10 мянган километр зам татах бол 2030 он гэхэд нийт хурдны галт тэрэгний замын урт 45 мянган километр давах аж.
1993 онд Хятадын зорчигч тээврийн галт тэрэгний дундаж хурд ердөө 48 км/цаг байсан бөгөөд 2007 онд өндөр хурдны галт тэрэг анх хэрэглээнд нэвтэрснээс 10 хүрэхгүй жилийн дотор жилд 1,4 тэрбум зорчигч тээвэрлэдэг болжээ.
Бээжин Шанхай хотын хооронд 1318 километр урттай өндөр хурдны зам 2011 онд ашиглалт орсноос хойш жилд 100 сая орчим зорчигч тээвэрлэдэг болсон аж.
Өнөөдөр БНХАУ дэлхийн 102 улс, бүс нутагт өндөр хурдны галт тэрэг нийлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд нийт 18 тэрбум ам. долларын гэрээ үзэглэсэн байна.
