Долоодугаар сарын 17-нд Бээжин хотод Хятад улсын дэд дарга Ван Чишань, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедростой уулзахдаа: - Хятад улс ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг ахиулах үйлст хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.
Ван Чишань: Хятадын засгийн газар "Эрүүл Хятад орон" бүтээн байгуулах үйлсийг урагшлуулахаар хичээн зүтгэж, хөгжлийн явцдаа иргэдийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж, улам аз жаргалтай болгож байна. Дэлхийн эрүүл мэндийн хөгжлийг зохицуулах талаар ДЭМБ чухал үүрэг гүйцэтгэж буйг Хятад улс сайшааж байна, мөн ДЭМБ олон шатанд, эрүүл тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхийг дэмжинэ гэжээ.
Тедрос: ДЭМБ нэг Хятадын зарчмыг үргэлжлэн баримталж, "Бүс ба зам", "Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа"-ны хүрээн дэх хоёр талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэжээ.
