Тосон балын зургаараа цахим ертөнцийг шуугиуллаа
2017-04-01 16:30
Гэрэл зураг шиг тосон балын зургийг та харж байсан уу?
Чюй Шяньлян нь Шинь Ян хотын Багшийн Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн оюутан болно. Тэрээр тосон балаар зурсан зургаараа цахим ертөнцийг шуугиулсан байв.

- Би ахлах болон дунд сургуульд сурч байхдаа тосон балаар зураг зурж болно гэдгийг ойлгосон. Оюутан болсон хойноо тосон балаар зураг зурах хүслээ биелүүлсэн юм. Дөрвөн жилийн хугацаанд би долоон хоног бүрд заавал нэг зурдаг болсон гэж Чюй Шяньлян танилцууллаа.

Чюй Шяньлян өөрийн тосон балын зургийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : sd.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
