
Энэ сарын 24–ний өдөр Бээжин хотноо нээлтээ хийсэн Намын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурал 27-ны өдрийг хүртэл хуралдана.
Төв хорооны бүгд хурал нь ХКН-ыг ойлгох, Хятадын засаглалыг ойлгох анхны алхам болдог. ХКН-ын төв хороо жил бүр нэгээс хоёр удаа бүгд хурал хуралдуулдаг бөгөөд удаа бүр судлах гол сэдэвтэй байдаг байна.
Энэ удаагийн хурлын үеэр гол зөвлөх зүйлд:
1. Намын төв хорооны улс төрийн товчооноос төв хороонд ажлын хариу мэдүүлнэ.
2. Намыг бүх талаар чанга засах чухал асуудлыг судлан ярилцана.
3. “Шинэ байдал дахь намын дотоодын улс төрийн амьдралын тухай стандарт”-ыг хянан зөвлөнө.
4. “ХКН-ын дотоодын хяналт тавих дүрэм (туршин хэрэгжүүлэх)”-д засвар оруулна.
