Хятадын үндэсний статистикийн газраас 07 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тоо баримтаас үзэхэд 2018 оны эхний хагаст (1-3 сар) Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 6,8 хувь буюу 6,27 триллион ам.доллароор өссөн байна.

Харин зургаадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд 6,7 хувиар өссөн нь өмнөх улирлаас 0,1 хувиар бага үзүүлэлттэй байна.
Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Мао Шен Юүн хэлэхээр:
- Хятадын эдийн засаг аж үйлдвэрийн сэргээн босголт, гарааны бизнесийг дэмжих, ногоон эрчим хүчийг ашиглах зэрэг үзүүлэлттэйгээр тогтвортой өсөж байна гэж мэдээлжээ.
Жижиглэнгийн худалдаа хотод 9,2 хувь, хөдөө орон нутагт 10,5 хувь буюу нийт 9,4 хувиар өсжээ. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 6,7 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Энэ жилийн дөрөвдүгээр сараас эхлэн Үндэсний статистикийн газар ажилчдын бодлогыг зохицуулж мэдээллээр хангах, засгийн газрыг бодлогоо хэрэгжүүлэхэд туслах зорилгоор сар бүр хотын ажилгүйдлийн түвшинг тогтмол гаргадаг болжээ. Хятадын хотууд дахь ажилгүйдлийн түвшин 4,8 хувьтай байна.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад зургаан хувиар өсөж 4,44 триллион ам.доллар болоод байна.
