solongonews
“Бэйл”-ийн эрэл хайлт
2016-11-22 16:05
- “Бэйл” арилжаа худалдааны компани олон талаар орлогоо нэмэгдүүлэх зам хайж байгаа тухай тэмдэглэв.

Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Хадат суурингийн “Бэйл” арилжаа худалдааны компани нь үхэр хонь адууны суурин, бордоо хийх үйлдвэр, малын зах зээлийн электрон үйлчилгээний газар, аялал жуулчлалын газрыг нэгтгэн эрхэлж, зах зээлийн шаардлагад нийцүүлэн мал аж ахуйг хөгжүүлж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа компани юм. Үүнийг Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Хадат суурингийн дарга Болд энэ жилийн 4 дүгээр сард шинээр байгуулжээ.

Тус арилжаа худалдааны ХК-д нийт 14 га нутаг бэлчээр, 268 мянган хонь, 3200 үхэр, 2600 адуутай бөгөөд үхэр хонь адууны нийт 30 суурин газартай. Гахил, Мандахбулаг, Хүрээтнуур зэрэг сум суурингийн 300 гаруй малчин өрх хоршин холбоолж эрхэлж байна. Үзэмчин хонины яс чанарыг батлахад хахир өвлийн тарга хүчийг батлах бол зангилаа болно. Үүнд өвлийн цас зудтай хүйтэн уур амьсгалд арчилж арилгахаас гадна шим тэжээлтэй өвс бордоо маш чухал гэж тус компани уулын Улгай сумын байшингуудаас нэг жилийн 2000 юаниар 5 өрөө байшинг 5 жилээр түрээсэлж, сэлбэн засаад мөхлөгт бордоо үйлдвэрлэх үйлдвэрийн байшин болгож, Шань Дүн мужаас 830 мянган юанийн машин төхөөрөмж худалдан оруулахаар урьдчилгаа тушаагаад, 12 дугаар сард машинаа оруулахаар тогтсон бөгөөд мөхлөгт бордоо үйлдвэрлэхэд хэрэглэх өвс, дутуу боловсорсон эрдэнэ шиш, будаа, витамин агуулсан олсны тос, шар будаа зэргийг оруулахаар Улаанхад, Хорчин баруун гарын дунд хошуу зэрэг газартай харилцаж, 2017 оны 1 дүгээр сард үйлдвэрлэхээр болжээ.

Тус суурин нь Хуулинголоос ойрхон, Улгай нээлтийн орны хажууд байрлаж, зам харилцаа маш сайн бөгөөд Шар бүрд, Хадат уул, Бэйл вангийн овоо, Бүлээн булаг (одоо Улгай нээлтийн оронд орсон), Улгай голын олон тохой болон зэрэг үзэсгэлэнт газар оронтой, зүүн талаараа Мандахбулагийн нарийн гол, Эрээнговь суурингийн баруун өмнө дахь гүйлстэй рашаан зэрэг уул хайрхан, нуур бүрд, булаг рашаан зэрэг аялал жуулчлалын байгалийн баялгийн давуу талаа ашиглаж, аялал жуулчлал, адуун соёлыг нэгтгэн хөгжүүлэхээр бэлтгэж байна.

Зохиогч: Чи Линь
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл