Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И БНСУ-аас бүрэн эрхээ дуусгаж буй Хятадад суугаа Элчин сайд Жан Хячэн болон Энэтхэгээс Хятадад шинээр томилогдсон Элчин сайд Лүө Гүөдөн нартай 06-р сарын 22-нд уулзав.
Ван И Жан Шячэнтэй уулзахдаа Жан Шячэнгийн албан тушаал хашиж байх хугацаандаа Хятад, БНСУ-ын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Ван И:
- Хятад улс Өмнөд Солонгосыг Хятадын хөрш дипломат харилцаанд үргэлжлэн чухал байр сууриа эзэлсээр байх болно. Өмнөд Солонгосын шинэ засгийн газар ч Хятадад найрсаг бодлого баримтална гэж найдаж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах боломж болгон ашиглах ёстой. Жан Хячэн:
- Хятад улс хөгжлийн хурдаа хадгалж, Өмнөд Солонгос, Хятадын найрамдал, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрнэ гэдэгт итгэж байна.
Ван И Энэтхэгээс Хятадад шинээр томилогдсон элчин сайд Лүө Гүөдүнтай уулзахдаа:
- Хоёр тал уулзаж, Хятад Энэтхэгийн харилцааны эрч хүчийг дэмжин, сэргэлтийн эрчмээ хадгалж, тогтвортой эрүүл хөгжлийн замдаа эргэн орох ёстой гэсэн байна. Нэг. Хоёр орны удирдагчдын тохиролцсон стратегийн чухал зөвшилцлийг баримтална. Хоёр. Хоёр орны харилцаанд хилийн асуудлыг зохих байр сууринд нь оруулж, яриа хэлэлцээ, зөвшилцөх замаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ. Гурав. Хоёр орны харилцаанд эерэг эрч хүчийг үргэлжлүүлэн оруулж, ард түмэн, соёлын солилцооны уламжлалт давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлнэ. Дөрөв. Олон талт хамтын ажиллагаагаа өргөтгөж, ээдрээтэй ертөнцийг хамтдаа даван туулж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээнэ. Лүө Гүөдүн:
- Энэтхэг улс Хятад улстай харилцаа холбоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулан, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны хамтын ажиллагааг ахиулан, улам сайн хөгжихөд бэлэн байна.
