
2018 оны Наньжиний их хядлагын түүхийг тусгасан шинэ номын тараах ёслол 12-р сарын 09-ний өдөр Наньжиний их хядлагын дурсгалын музейд зохион байгуулагдсан байна. "Энх тайвны аялал", "Нанжиний их хядлагын түүх" болон бусад гурван гол агуулга бүхий 10 гаруй шинэ номууд хэвлэгдэн гарчээ.

1937 оны 12-р сарын 13-нд Хятадыг түрэмгийлсэн Японы цэрэг Наньжин хотыг эзэлж, 40 хоног үргэлжилсэн цуст хядлагаа эхлүүлжээ. Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх, Наньжиний цэргийн шүүхийн холбогдох судалгааг үндэслэвэл хүн төрөлхтний эсрэг энэ хядлагаар нийт 300 мянган эгэл ард, олзлогсод амь үрэгдэж, Наньжин хотын барилга байгууламжийн гучин хувийг Япон цэргүүд галдан шатаасан байна.


