Хятад улс L-SAR 01 бүлгийн В хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2022-02-28 10:08
Хятад улс L-SAR 01 бүлгийн В хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

02-р сарын 27-ны өдрийн 7 цаг 44 минутад Хятад улс Жючуань хиймэл дагуул хөөргөх төвд L-SAR 01 бүлгийн В хиймэл дагуулыг Long March 4C зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна. Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болов.
Хиймэл дагуулыг голчлон геологийн орчин, хөрсний гулсалт, газар хөдлөлтийн гамшиг зэргийг үр дүнтэй хянахад ашигладаг.
Энэхүү удаагийн хөөргөлт нь Long March цуврал пуужингийн 408 дахь нислэг болох юм.



Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
