solongonews
Утга урлагийн хөгжилд хувь нэмэр оруулна
2016-01-28 14:44
Оюундалай гишүүн: Утга урлагийн хөгжилд хувь нэмэр оруулна.

ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XI удаагийн хорооны IV чуулганд оролцож байгаа Шилийнгол аймгийн Шулуунхөх хошууны Улс Төрийн Зөвлөлийн орлогч дарга, Утга Урлагийн холбооны тэргүүн Оюундалай гишүүн хэлэхдээ: - “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Шулуунхөх хошууны Утга Урлагийн холбоо нь үүрэг хариуцлагаа маш сайн гүйцэтгэж, олон төрлийн соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж, амжилттай ажилласан билээ. Тодруулбал:

Нэг. Утга урлагийн үйлчлэх тавцанг бүтээж, Утга Урлагийн холбооны үйл хэргийг сайжруулав. “Шулуунхөхийн уран зохиол” сэтгүүлийг сэргээж, “Шулуунхөх” хэмээх ерөнхийлсөн шинжтэй сэтгүүл болгов.

Хоёр. Хошууны соёл урлагийн арга хэмжээнүүдэд оролцож, Утга Урлагийн холбооны орлуулж болшгүй үйл хэргийг бадруулав. Нэрт яруу найрагч Н.Сайнцогтын мэндэлсэн 100 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй дамжиж, Хятадын хэмжээнд шүлгийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд нэрт зураач Агвааны мэндэлсэн 100 жилийн ойн баярыг дурсах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Гурав. Бүх хошууны онцгой соёлын ухуулга сурталчилгааг чанаржуулж, “Шулуунхөх”-ийн нэр алдрыг өргөхөөр хүчин зүтгэв. Төвийн радио, Өвөр Монголын радио, Өвөр Монголын Одон телевиз зэрэг холбогдох хэвлэл мэдээллийнхэнтэй олон удаа хамтран ажиллаж, Шулуунхөхийн түүхт хүн, нутаг, байгаль зэрэг соёл түүх, аялал жуулчлалын эх баялагаа идэвхтэй ухуулав.

Дөрөв. Нийгэмлэгүүдийн зохион байгуулалтыг идэвхжүүлж, нийгэмлэгийн үйл ажиллагааг сайжруулав. Шулуунхөх хошууны цагаан идээний соёлын нийгэмлэг, Шулуунхөх хошууны уран зураг уран бичлэгийн нийгэмлэг, Шулуунхөх хошууны гэрэл зургийн нийгэмлэгүүдийг цэгцлэн байгуулж, удаа дараалан гэрэл зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулав. Өнөөдөр болоход эдгээр нийгэмлэг нь Шулуунхөх хошууны цагаан идээний соёлын наадам, Юань улсын дээд нийслэлийн соёл аялал жуулчлалын наадмыг жил болгон зохион байгуулж байгаа бөгөөд Цахар соёлын судлан ярилцах хурлыг зохион байгуулж байна. 2015 онд Утга Урлагийн холбоо нь мөн бүх хошууны хэмжээнд жүжгийн зохиолын тэмцээнийг санаачлан зохион байгуулж, нэрт зохиолч Буяндэлгэрийн зохиол бүтээлийг судлан ярилцах хурлыг хуралдуулж, “Шулуунхөхийн шүлгийн түүвэр” болон “Шулуунхөхийн өгүүллэг найраглалын түүвэр”-ийг эмхлэн найруулж, хэвлэлд бэлтгээд байна гэжээ.

Зохиогч: Хишигбаяр
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл