Соёлын худалдааны хөгжлийн чадавхыг бүрэн дүүрэн дэмжих зорилгоор ӨМӨЗО-ы Худалдааны яам зэрэг 25 хэлтсүүд хамтран “ӨМӨЗО-ы гадаад соёлын худалдааг өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжих тухай хэрэгжүүлэх саналыг (цаашид "Хэрэгжүүлэх санал" гэх) саяхан гаргасан байна.
“Хэрэгжүүлэх санал” санаачилгыг орчин үеийн соёл урлагийн салбарын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч, соёлын худалдааны гол цогцыг хөгжүүлэх, соёлын худалдааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгох, соёлын экспортын гол тулгуур суурийг бий болгох, бодлогын дэмжлэгийг бэхжүүлэх зэрэг замаар 21 тодорхой ажил, арга хэмжээг дэвшүүлсэн юм. Энэ нь соёлын чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний импорт, экспортыг өргөжүүлэх, цахим хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өндөр чанартай хөгжлийн шаардлагад нийцсэн, гадаад соёлын худалдааны хөгжлийн зорилтуудад чиглэсэн институцийн цогцыг бий болгохыг зорьж байна.
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы холбогдох яамдууд гадаад соёл худалдааны хөгжлийг идэвхтэй дэмжиж, гадаадын чанартай соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бүс нутгийн зах зээлд орж, ӨМӨЗО-ы кино, телевизийн жүжгүүд, ном зэрэг салбарын экспортлох эрчимтэй хөгжиж, ӨМӨЗО-ы Ардын Хэвлэлийн Хүрээлэнгийн олон төрлийн Монгол, Хятад ном Орос, Герман, Япон, АНУ болон Зүүн өмнөд Ази зэрэг улс орон, бүс нутгуудад экспортолж, гадаадын хэрэглэгчдийн сонирхлыг хүлээсэн байна.
ӨМӨЗО-ы Худалдааны яамны холбогдох хүн хэлэхдээ “Одоогийн байдлаар ӨМӨЗО-ы соёлын худалдааг хөгжүүлэх асар их орон зай, боломж байсаар байна. Дараагийн алхамд бид холбогдох яам, эл аймаг хотуудтай хамтран “Хэрэгжүүлэх санал” санаачилгыг нарийвчлан хэрэгжүүлж, бүх арга хэмжээг үр дүнтэй байлган, ӨМӨЗО дахь гадаад соёлын худалдааг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.
