solongonews
“Итгэл бишрэлийн хүч” тайзнаа амиллаа
2018-05-04 22:39
“Итгэл бишрэлийн хүч” бүжгэн жүжиг тайзнаа амиллаа.

ХКН-ын XIX их хурлын үзэл санааг гүн гүнзгий хэрэгжүүлж, Марксизмын үзлийг суралцан сурталчлах болон сурган хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өвөр Монгол үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн хамгийн шинэ уран бүтээл болох “Шинь ян дэ ли лян” буюу “Итгэл бишрэлийн хүч” бүжгэн жүжгийг тайзнаа амилууллаа.

Бүжгэн жүжигт Марксын залуу нас, идэр нас, өтлөх насыг урлагийн тайзнаа гаргасан байна. Маркс болон түүний насны хань Жэннигийн чин үнэнч, гал халуун янаг хайр, К.Маркс, Ф.Энгельс нарын хамтран хичээн зүтгэсэн агуу их нөхөрлөл, ороо бусгаа он жилүүдэд хэрхэн саад бэрхшээлүүдийг даван туулж, хэрхэн амжилтад хүрсэн тухай уянгалаг сайхнаар дүрслэн өгүүлсэн байна.

Зохиогч: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл