solongonews
Герман БНХАУ-аас 10 сая маск хүлээн авлаа
2020-04-28 10:13
Герман БНХАУ-аас 10 сая маск хүлээн авлаа.

БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр ХБНГУ-д олгох 10 сая маскийг тус улсын Засаг захиргаа 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан байна.

Дэлхийн ачаа тээврийн томоохон онгоц болох “АН-225” дээрх ачааг тээвэрлэн Лайпциг хотын нисэх буудалд газардлаа.

Түүнээс гадна, цэргийн тээврийн онгоцоор хоёр удаагийн нислэгээр дахин 15 сая маск өгөхөөр төлөвлөж буй юм.

ХБНГУ-ын Засаг захиргаа улсынхаа бүх иргэдэд маск тараах шийдвэр гаргаад удаагүй байна.

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Шэнь Жэнь мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл