Өндөр нарийвчлалтай хүлэмжийн хийн ажиглалтын станцуудын бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх замаар албан ёсоор ашиглалтад оруулсан тухай сүүлийн өдрүүдэд Хятадын цаг уурын товчооноос танилцуулсан байна.
Өндөр нарийвчлалтай хүлэмжийн хийн ажиглалтын станцуудын эхний багцад Шаньши, Жянсү, Жэжян, Гуандүн мужийн 10 станц багтаж байгаа бөгөөд үүнээс үндэсний үндсэн цаг уурын станц, үндэсний хүрээлэн буй орчны цаг уурын станц зэрэг багтдаг. Эдгээр станцууд нь өндөр нарийвчлалтай хүлэмжийн хийн ажиглалтын станцуудын ажиглалтын системийн бүтэц, гүйцэтгэлийн шаардлагыг хангасан байдаг.
- Өмнөх хүлэмжийн хийн ажиглалтын станцуудтай харьцуулахад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн эхний багц станцууд нь техникийн өндөр стандарттай, Дэлхийн цаг уурын байгууллагын Дэлхийн уур амьсгалын ажиглалтын хөтөлбөр, Европын нэгдсэн нүүрстөрөгчийн хийн ялгаварлалтын хяналтын систем зэрэг хүлэмжийн хийн хяналтын үзүүлэлтүүдийн эсрэг шууд шалгуур үзүүлэлт болж болно. Ажиглалтын систем, багаж хэрэгсэл нь өндөр нарийвчлалтай байж, хүлэмжийн хийн концентрацийг үнэн зөв, оновчтой хэмжин, хэт бага хүлэмжийн хийн концентрацийн өөрчлөлтийг ч мэдрэн хянах боломжтой ажээ. Мөн цаашид Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн хяналт шинжилгээ, үнэлгээний чадавхийг нэмэгдүүлж, Хятадын нүүрстөрөгч хийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулах болон нүүрстөрөгчийн ялгаварлалтыг саармагжуулах үйл ажиллагаанд мэдээллийн дэмжлэг үзүүлэх болно хэмээн Хятадын цаг уурын товчооны Агаар мандал бүрдүүлэлтийн албаны ахлах инженер Лүө Мэнюүнь танилцуулжээ.
