
12-р сарын 22-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь цаг үеийн халуун цэгийн асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
1. Хятад улсад чиглүүлсэн сөрөг муу агуулгатай хуулийн төсөл баталсанд эсэргүүцэл илэрхийлж байна
Америкийн Конгрессын хоёр танхим саяхан 2021 оны санхүүгийн жилийн санхүүжилтийн хуулийн төсөл болон КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг зохицуулах тухай хуулийн төсөл баталсан бол үүнд нь “Төвөд чиглэсэн бодлого болон дэмжлэгийн тухай хуулийн төсөл”, “Тайваньд баталгаа олгох хуулийн төсөл” зэрэг Хятад улстай холбоотой төсөл, Хятадын Хонконгтой холбоотой сөрөг заалтууд оруулсан байна. Үүнд холбогдуулж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 22-нд хэлэхдээ, “Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд холбогдох асуудлаар Хятад улсын дотоодод гар дүрж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хохироохоос зайлсхийхийг Америкийн талд шаардаж байна” гэжээ.
Ван Вэньбинь, “Төвөд, Тайвань, Хонкогтой холбоотой асуудлууд нь Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдох асуудал бөгөөд тэр чигээрээ Хятад улсын дотоод засаглалын асуудал болохоор гаднын оролцоог яасан ч тэвчихгүй. Улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах Хятадын засгийн газрын шийдвэр зориг ерөөс хэлбэлзэхгүй. Тиймээс холбогдох асуудлаар Хятад улсын дотоодод бүдүүлгээр оролцохгүй байж, хоёр орны харилцаанд улам их сэв суулгахгүй байхыг Америкийн талд шаардаж байна” гэв.
2. Хууль бус гэмт этгээдийг орогнуулахыг эсэргүүцнэ
Хонконгт үймээн үүсгэсэн гэмт этгээд Лүө Гуаньцүн Их Британиас улс төрийн орогнол хүссэн тухайгаа мэдэгдсэн бол энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 22-нд хэлэхдээ, Хятад улс бол хуулийн засаглалтай улс орон юм, Хонконгийн оршин суугчид төрөл бүрийн эрхээ хуулийн дагуу гүйцэд эдэлж байна. Тэгвэл аль ч хүн гээд гэмт хэрэг үйлдсэн л бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зарим хэвлэлээр дурдаад буй энэ хүн бол Хонконгт үймээн самуун тарьсан хууль бус гэмт этгээд юм. Тиймээс аль ч улс орон, олон улсын байгууллага юм уу хувь хүн ямар нэг хэлбэрээр Хонконгийн үйл хэрэг, хууль зүйн тогтолцоонд халдаж, улс төрийн зорилгоор хууль бус этгээдийг орогнуулахыг бид эрс эсэргүүцнэ. Хонконгт үймээн дэгдээсэн тэдгээр гэмт этгээд ямар арга хэмжээ авсан ч эцсийн бүлэгт ялагдал хүлээж, хуулийн хариуцлага үүрэх болно” гэжээ.
3. Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулахад Хятадын тал бэлэн
Саяхан Хятад, Япон, БНСУ хамтран 2021 оны “Зүүн Азийн соёлын төв”-ийг шалгаруулсан бол үүнд Хятадын Шаошин, Дүнхуан, Японы Китакюшу, БНСУ-ын Сунчхон зэрэг хотууд шалгарчээ. Энэ бол гурван орны соёлын салбарын хамтын ажиллагааны чухал төсөл юм. Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 22-нд хэлэхдээ, “Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа бол зүүн Азийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд чухал хөшүүрэг юм. Гурван орны хамтын ажиллагааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд БНСУ, Японтой нягт хамтран ажиллаж, гурван орны хамтын ажиллагааг тасралтгүй шинэ ахицад хүргэж, тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг шинэ эрч хүчээр сэлбэж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна. Энэ жил гарснаас нааш гэнэтийн цар тахлыг тулж Хятад, Япон, БНСУ нухацтай хамтран ажиллаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа урагшлуулж, нааштай амжилт тогтоолоо. Тодруулбал бид цар тахлын асуудлаарх гадаад харилцааны сайд нарын тусгай хуралдаан, зам тээвэр болон ложистикийн асуудлаарх сайд нарын тусгай хуралдаан, сангийн сайд болон төв банкны захирлуудын хуралдаан, оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хуралдаан болон хоёр ч удаагийн эрүүл мэндийн сайд нарын хурлыг зохион байгуулж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээний хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг батлах, эдийн засгийн сэргэлтийг ахиулах зэрэг олон нийтлэг ойлголтод хүрсэн. Түүнчлэн “Зүүн Азийн соёлын төв”-ийг шалгаруулах, соёлын салбарын форум, “Хятад, Япон, БНСУ-ын өсвөр үеийнхний комикийн “Үкүн” цомын тэмцээн зэрэг брэнд төслүүдийг төлөвлөгөө ёсоор урагштай хэрэгжүүлж, гурван орны иргэд хоорондын солилцоо, найрамдлыг бэхжүүлж ирсэн” гэжээ.
