solongonews
Засгийн газрын ажлын тайланд дурдагдсан онцлох 15
2019-03-05 18:10
Засгийн газрын ажлын тайланд дурдагдсан онцлох 15

   

Энэ өдрийн үдээс өмнө Ли Кэчян ерөнхий сайдын хийсэн Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Компани болон иргэдийг олон төрлийн тодорхойлолт гэрчилгээ шаардан нааш цааш явуулж хүндрэл учруулахгүй”, “Дарга удирдлагуудыг төрөл бүрийн бичиг тайлан, хяналт шалгалтыг аргацаах, материал мэдүүлэлт хийлгэхээс салгана”, “Засгийн  газрын ажил бүхэн нь ард иргэдийн хүсэн хүлээлт” зэрэг нь иргэдийн сэтгэлд маш хүчтэй хүрч байлаа.
1. Хүн бэрхийг чамлахгүй, итгэл сэтгэл гуйвахгүй, зориг зүтгэл сулрахгүй байх.
2. Компани болон иргэдийг олон төрлийн тодорхойлолт гэрчилгээ шаардан нааш цааш явуулж хүндрэл учруулахгүй.
3. Засгийн газрын байгууллагууд үйлчилгээ үзүүлэх нь биелүүлэх ёстой зүйл бөгөөд үйлчилгээ муу бол хариуцлага алдсанд тооцно.
4. Татварыг хөнгөлөхийг заавал биелүүлэх хэрэгтэй.
5. Ажлын байраар хангах, орлогын нэмэгдлийг биелүүлбэл бид омог бардам байж чадна.
6. Олон олон залуусыг өөрийн хүч чадлаа дайчлан ажил хийхийг уриалж, төрөл бүрийн мэргэжилтнийг хүмүүжүүлнэ.
7. Төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж, Хятад улсын инновацын хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний дэвшилд хувь нэмэр оруулна.
8. Хөлсний ажилтны цалин мөнгийг цаг тухайд нь тоо ёсоор нь өгөх хэрэгтэй.
9. Засгийн газар үнэнч итгэлтэй байдлыг баримталж, “Шинэ дарга хуучин ажлыг хаяж орхигдуулж болохгүй”.
10. Бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
11. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг аль болох шийдвэрлэх хэрэгтэй.
12. Засгийн газрын ажил бүхэн ард иргэдийн хүсэн хүлээлт.
13. Хууль бус зүйлийг чанга шийтгэж, хууль хэрэгжүүлэгчийн ёс журамгүй аашлах байдлыг цэгцлэх хэрэгтэй. Засгийн ажилтан үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол хариуцлага тооцно.
14. Хэлбэрийн үзэл, ноёны үзэл суртлыг арилгаж, дарга удирдлагуудыг төрөл бүрийн бичиг тайлан, хяналт шалгалтыг аргацаах, материал мэдүүлэлт хийлгэхээс салгана. Бодитой ажил хийхэд хүчээ зориулна.
15. Бид асуудал болон өрсөлдөөнд зоригтой хандан, үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, бүх хүчээр ажлаа үр дүнтэй хийж, ард иргэдийн хүсэл найдварыг хөсөрдүүлэхгүй байх хэрэгтэй.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : http://npc.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл