solongonews
Камбожийн шинээр томилогдох ерөнхий сайд Хонг Манай Ван Итэй уулзав
2023-08-14 11:24
Камбожийн шинээр томилогдох ерөнхий сайд Хонг Манай Ван Итэй уулзав.

   Камбожийн шинээр томилогдох гэж буй ерөнхий сайд Хонг Манай орон нутгийн цагаар 08-р сарын 13-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзав.

   Хонг Манай онцлохдоо "Камбожийн энх тайван, тогтвортой байдлыг бодитой болгох нь Хятадын хүчтэй дэмжлэгээс ашиг тус хүртсэн бөгөөд хүрсэн хурдан хөгжил нь Хятадын тусламжаас салшгүй ач холбогдолтой. Камбож, Хятадын стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй Хятад улсдаа талархаж байна. Камбожийн шинэ засгийн газар эрх баригч намын боловсруулсан бодлогын ерөнхий удирдамжийн дагуу дотоодын болон гадаад бодлогын тасралтгүй, тогтвортой байдлыг хадгалж, Хятадтай тогтоосон нөхөрлөлийг тууштай хөгжүүлж, Камбож, Хятадын уламжлалт нөхөрлөлийг урагшлуулсаар иржээ. Бид Хятадын талтай дээд түвшний солилцоог хүсэж, стратегийн зохицуулалтыг бэхжүүлэн, Камбож,Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэ хувилбарыг аль болох түргэн хугацаанд хэлэлцэн,гарын үсэг зурахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа ба хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаанд илүү их амжилт гаргахыг дэмжиж, Камбож-Хятадын хувь заяаны хамтын цогцыг илүү сайн цогцлооход хүчин чармайлт гаргах болно.Тайвань, Шиньжян, Төвөд, Хонконг бүгд Хятадын дотоод хэрэг бөгөөд Камбожийн тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталсаар байх болно" гэжээ.

   Ван И "Камбожийн шинэ удирдлагын багийн удирдагчаар сонгогдсон Хонг Манайд баяр хүргэж, Хятад, Камбож хоёр бол бэрхшээлийг хуваалцдаг сайн найзууд, бие биедээ чин сэтгэлээсээ итгэдэг анд нөхөр мөн. Хоёр орны үе үеийн удирдагчдын нягт нямбай хүмүүжүүлсэн Хятад, Камбожийн уламжлалт нөхөрлөл олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн дунд ч ер тасраагүй. Камбожийн Хятадтай нөхөрлөх бодлого Камбожийн үндсэн болон урт хугацааны ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг баримтууд нотолжээ. Хятад улс Камбожийн шинэ засгийн газартай ойр дотно харилцаа тогтоож, анхны зорилгоо санаж, нөхөрлөлөө үргэлжлүүлэн, Хятад, Камбожийн стратегийн хамтын ажиллагааны цогц түншлэлийг дэмжин хамтран ажиллаж, өндөр чанартай, өндөр түвшний, өндөр стандарт бүхий Хятад,Камбожийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ эрин үеийг нээхэд бэлэн байна" гэв.

Мөн тэрээр "Хятад улс Камбожтай дээд түвшний солилцооны дараагийн шатанд бэлтгэж, "Бүс ба зам" санаачилга болон Камбожийн засгийн газраас дэвшүүлсэн "Пентагоны стратеги"-тэй илүү сайн уялдуулж, Камбожид аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд туслахад бэлэн байна. Хоёр тал улс орноо удирдах туршлага солилцох, хууль сахиулах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих, "Хятад,Камбожийн найрамдалт жил"-ийн цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулан, хоёр орны хүмүүнлэг, залуучууд, орон нутгийн хотуудын солилцоог өргөжүүлэх, цаашид Хятад,Камбожийн найрамдал, олон нийтийн санаа бодлын суурийг бэхжүүлэх ёстой" гэсэн байна.

Зохиогч: Ү ЧАНВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл