
Төв аймгийн засаг дарга Баярбаатар элчин сайд Шин Хайминг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлж, Төв аймгийн хөгжлийн тухай танилцууллаа. Тэрээр хэлэхдээ: - Төв аймаг нь нийт 27 сумтай, 90 мянга гаруй хүн амтай байдаг. Уул уурхайн нөөц элбэг бөгөөд хөдөө аж ахуй хөгжсөн. Байгаль, хүмүүнлэгийн нөөц баялаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт сайн, хөгжлийн боломж их байна. Төв аймаг нь Монгол Улсынхаа төв хэсэгт байрлах бөгөөд Замын-Үүд—Эрээн боомт хүрэх төмөр зам, авто замтай залгалдаж, зам сүлжээ сайн байдаг. Өнөөдөр Төв аймагт нисэх онгоцны буудал байгуулж байгаа бөгөөд барилга ашиглалтад орсны дараа Төв аймгийн хөгжлийн ирээдүй улам гэгээн саруул болно гэдэгт итгэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: - Төв аймаг болон Хятад улс нь өнө удаан нөхөрсөг харилцааны түүхтэй бөгөөд Хятадын талаас Төв аймгийн эмнэлэгт хандивласан электрон тоног төхөөрөмж хандивлаж, Төв аймгийн захиргааны үзэсгэлэнгийн ордон байгуулахад туслан хөрөнгө оруулсан бөгөөд энэ удаад Хятадын талаас малчдад 1000 гаруй нарны цэнэглэгч гэрлийг хандивлаж, хүүхэд суралцахад болон малчид үдэш орой малаа харахад ч ашиглаж болох юм. Төв аймгийн зүгээс энэхүү хандивын уд бодисыг зохистой зохицуулж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүд Төв аймагт хөрөнгө оруулахыг урьж байна гэжээ.

Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ: - Төв аймагт би Монголд ирж ажилласны дараа хоёр дахь удаагаа айлчилж байна. Төв аймаг нь Монгол Улсын төс хэсэгт байрлах бөгөөд зам сүлжээ сайн, аялал жуулчлал, нөөц баялаг элбэг байдаг. Хятад улс болон Төв аймаг нь эдийн засгийн салбарт нягт харилцаа холбоотой бөгөөд Хятадын олон аж ахуйн нэгжүүд Төв аймагт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байна. Би Төв аймгийн хөгжлийн боломжид итгэлтэй байгаа бөгөөд талуудын харилцаа, хамтын ажиллагаанд өөрийн хүчин зүтгэлээ үзүүлнэ гэжээ.

Тэрээр хэлэхдээ: - Хятад, Монголын харилцаа нь хамгийн сайн сайхан цаг үедээ байгаа бөгөөд Хятадын талаас хоёр улсын харилцааг анхааралдаа авч байна. Үүний дагуу миний зүгээс өөрийнхөө чадлын дагуу Монгол Улсын хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Би өөрийн дураараа Хятад, Монголын нөхөрсөг харилцааны элч, түлхүү хөгжүүлэгч болох хүсэлтэй бөгөөд талуудын бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол Улстай хамтран Хятад улс болон Төв аймгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, талуудын харилцааг эрүүлээр хөгжүүлэхэд зүтгэнэ. “Нарны тусгал хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлнэ” үйл ажиллагаагаар дамжин 1000 гаруй нарны цэнэглэгч гэрэл нь Төв аймгийн хүүхдүүдийн сэтгэлийг гэрэлтүүлж, ирээдүйд Хятад, Монголын нөхөрсөг харилцааны залгамжлагч болохыг хүсэж байна гэжээ.


