solongonews
Тулгуур цэгийг байгуулахад дэлхийд хандах хэрэгтэй
2015-01-01 20:31
-Улсын зэрэглэлийн чухал нээлтийн туршилтын бүсийг байгуулсан тухай тэмдэглэл

       1992 онд хил дагуу нээлттэй хотоор өргөмжлөгдснөөс энэ оны 6-р сард улсын зэрэглэлийн өөрчлөлт нээлтийн туршилтын бүсээр зөвшөөрөгдсөн нь Эрээн хотын хүмүүс сэтгэлд улам гүнээ байр суурьтай болгожээ.

       Өвлийн эхний үеэр Эрээн хотын барилгын ажлууд эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд авто замын боомтоор өнгөрж байгаа ачааны машин ар араасаа залгалдсаар байна. Умард хилийн хотын хөгжил өвлийн хүйтнээс шалтгаалаагүй хөгжлийн шатандаа байсаар байна.

       Улсын умардад нээлттэй суурин болон торгоны замын эдийн засгийн бүсийн чухал цэг болсон Эрээн хот нь хөгжлийн боломжоо хайн хөгжиж байна.

       “Гурвыг нэгтгэсэн” хөжглийн төлөвлөлтөөр нээлтээ өргөтгөж байна

       Эрээн хотын дарга Мэ Юнбүө хэлэхдээ: -Улсын хөгжил нээлтийн туршилтын бүсээр зөвшөөрөгдсөн нь улсын эрхэм зорилгыг хэрэгжүүлж байгаа хэрэг болно. Эрээн хот нь улсын хөгжлийн зүгээс хил нутгийн нээлтийн онцлогийг ашиглан зорилтоо хол тавьж, дэд бүтцийн байгуулалт, ашигт малтмалыг нээн ашиглах болон банк санхүүг нэгтгэсэн “Гурвыг нэгтгэх” эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөлтөө сайжруулан, боомтын хөжглийг ахиулж байна гэжээ.

       Эрээн боомтын ажилтан танилцуулахдаа: -Эрээн хотоос Замын-Үүд хүрэх авто замын боомтын уул уурхайн бүтээгдэхүүнийг бүсээр дамжуулах болсон нь олон улсын дэд бүтцээр холбогдох чухал төслийн нэг болж, Дундад улсын хэмжээнд ч анх удаа хийгдэж байгаа төсөл болно. Ерөнхий хөрөнгө оруулалт нь 1 тэрбум 480 сая юаньд хүрч, бүх урт нь 11.1 км байна гэжээ.

       Дундад улсын Монгол Улсад хандсан авто зам болон төмөр замын хамгийн том боомт болсон Эрээн боомтод олон улсын дэд бүтцийн байгуулалтын хөгжил нь боомтын эдийн засгийн хөгжлийг шууд нөлөөлж байна. Боломжийг ашиглан олон улсын дэд бүтцээр холбогдох эдийн засгийн хамтын ажиллгааг түлхүү ахиулах талаар үр дүн гаргах хэрэгтэй. Эрээн хот-Улаанбаатар-Улаан-Үүд хүрэх төмөр замыг өөрчлөн сайжруулж, Оросын Эрхүүгээр эхлэх цэг болгож, Монгол Улсаар дамжин Эрээн боомтыг холбосон Дундад, Оросын нефт, хий, ус дамжуулах хоолойг байгуулна. Төмөр замын зогсоцын талбайг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг бүсээр дамжуулах төлөвлөлтийг байгуулж, Ази-Европын олон улсын барааны эргэлтийн төвийг байгуулж, Эрээн хотын олон улсын онгоцны буудлыг байгуулж, боомтын ерөнхий чадавхийг сайжруулна. Жинин хот-Эрээн хүрэх төмөр замыг өөрчлөн сайжруулах ажлыг түлхүү ахиулж, Шилийн хот-Эрээн хүрэх төмөр замын барилгыг түргэтгэж, Баян-Уул-Эрээн хүрэх төмөр замын барилгыг эхлүүлж, Эрээн хот-Жанчхүү хүрэх худны авто замын байгуулалтыг ахиулж, Эрээн хотын далайн гарцтай хотууд болон бусад нутгуудтай холбоно.

Нэг талаар дэд бүтцийг сайжруулан, нөгөө талаар илүү боломжийг бий болгож, Эрээн хотын гадаад дахь нөөц баялгийн хамтран нээн хөгжүүлэх ажлыг гүнзгийрүүлнэ.

Хилийн эдийн засгийн бүс дэх Чинь Лүн групп нь Монгол Улсад гурван төмрийн хүдрийн уурхай, мөнгө зэсийн нэг уурхай, коксын уурхай 2, мөн 3000 ачааны вагон болон 30 ачааны машин оруулан төмрийн хүдрийг тээвэрлэж байна.

-Өнөөгийн байдлаар, уг групп нь Эрээн хотод төмрийн хүдрийн үйлдвэр болон тээврийн хэрэгслийн үйлчилгээний цогц төслийг байгуулж байгаа бөгөөд оруулан ирж байгаа төмрийн хүдрээ нарийн боловсруулан, нөгөө талаар группийнхээ Монгол дахь тээврийн хэрэгслийн аюулгүйн байдлыг хариуцан, Монгол Улсын төмөр замын эрэлт хэрэгцээг хангаж байна хэмээн Чинь Лүн группийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний баазын төслийг хариуцсан захирал Ай Дэшань хэллээ.

Уг группийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний бааз нь 24 хэсэг Монгол Улсын төмөр замын зам шугамтай шууд холбогдох зүтгүүрийн засварын баазыг байгуулан, өдөрт 40 ширхэг өргөн цариг засах хүчин чадалтай. Баазын орлогч захирал Вэй Фанлинь хэлэхдээ: - Уг төсөл нь Хятад улс дахь анхны өргөн цариг засвар үйлчилгээний төсөл бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 530 сая юань байж, байгуулж дууссаны дараагийн жилд 15 мянган ачааны вагоныг засах болон 300 ачааны вагоныг угсрах хүчин чадалтай гэжээ.

Чинь Лүн групп нь зөвхөн Эрээн хотын хотын гадаад дахь хөрөнгө оруулалтын аж ахуй нэгжийн нэг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь хувьцаа, бүтээн байгуулалт зэрэг олон төрлийн хэлбэрээр дамжин, Монгол, Оросын нөөц баялгийн хамтран нээн хөгжүүлэх ажилд оролцохын зэрэгцээ Монгол, Оростой урт хугацааны тогтвортой импортын нөөц баялгийг нийлүүлэх баазыг байгуулна. Эдгээр нөөц баялгийн импортын аж ахуйн нэгж нь Эрээн хотод хадгалах болон худалдах үйл ажиллагааг явуулан, Монгол, Орос дахь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавина.

Банк санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд шинийг эрэлхийлэн, Эрээн хот нь Хятад, Монголын уул уурхайн банк санхүүгийн хамтын ажиллагааг идэвхитэй ахиулан, нөөц баялгийг нээн хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээний захиалгад нэгдэн нийлэлтийг ахиулна. Цаашид боомтын банк санхүүг хөгжүүлэн, гадаад дахь аж ахуйн нэгжийг дэмжих хүчээ дээшлүүлнэ.

Эдийн засгийн өөрчлөлтийг биелүүлэн, гурван үйлдвэрлэлийн хөгжлийг дээшлүүлнэ

Нээлтийн байх гол цэгийг ахиулах нь нээн хөгжүүлэхийг дээшлүүлж, нээлттэй эдийн засагт анхаарал тавих явдал юм. Эрээн хот нь өөрийн гэсэн онцлог бүхий аж үйлдвэрийг дээшлүүлэн, олон улсын худалдаа болон логистик, импорт экспорт, хилийн бүс нутгийн өвөрмөц онцлогтой соёл аялал жуулчлалын гурван гол болох аж үйлдвэрийг хүчтэй хөгжүүлж, эдийн засгийн гарцыг нэгдсэн эдийн засгийн бүс болгон өөрчилнө.

Өнөөгийн байдлаар нийт хөрөнгө оруулалт 350 сая юань, нийт талбай нь 100 мянган кв.м бүхий Хятад, Монголын чөлөөт худалдааны бүсийг байгуулах ажил дуусгавар болж, эхний төслийн гол байгууламжийн үдсэн ажил дууссан байна.

 Хилийн чөлөөт худалдааны бүсэд хилийн дагуух иргэд паспорт хэрэглэхгүй, хилийн үнэмлэхээ аваад өмнө үүдээр нь чөлөөтэй орж гарч болох бөгөөд Монгол Улсын хил дагуух иргэд паспортаа аваад хойд үүдээр нь чөлөөтэй зорчиж болно. Уг бүсэд Хятад, Монголын хил дагуух иргэд 8000 юань дотор бараа бүтээгдэхүүн худалдан авахад татвар төлөх шаардлагагүй гэж Эрээн хотын боомтын албаны дарга Х.Бат хэлжээ.

 -Чөлөөт худалдааны бүсийн нээлттэй бодлого зохицуулалт нь аж ахуйн нэгжүүдийн өөрийн өртгийг багасган, компаниудыг өргөжин тэлэхэд нөлөөлж, бид эхний ээлжинд суурин сууж чадна гэдэг найдаж байна гэж Өвөр Монголын Шэн Хүй Инь Ли цахилгаан эрчим хүчний технологийн ХХК-ийн захирал Жан Шэнхүй хэллээ.

Гэвч хэсэг аж ахуйн нэгжүүд хилийн чөлөөт худалдааны бүс бүрэн ашиглалтад орох үед Хуань Юй олон улсын логистикийн парк улам илүү өргөжин тэлэхийг хүсэж байна. “Уг паркад хамгийн ихдээ 600 машин зогсож болох бөгөөд нэг жилд хил гарах машин 50 мянгыг давж байна гэж логистикийн паркийн ажилтан Зөү Лянь хэлжээ. Мөн тэрээр хэлэхдээ: - Уг паркийн нийт талбай нь 550 мянган кв.м, нийт хөрөнгө оруулалт нь 580 сая юань байж, урьдчилан төлөвлөснөөр жилд 5 сая тонн бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай, барилгын материал экспортлохоор гол болгодог. Өнөөгийн байдлаар эхний ээлжийн 300 сая хөрөнгө оруулалтаа бүрэн хийсэн бөгөөд гаалийн хяналтын газар, тээвэр хэрэгслийн явах бүс, чингэлгийн талбай, гаалийн хяналтын агуулах, хорио цээрийн бүс, чингэлгийн хянан шалгах систем зэрэг нь ашиглалтад оржээ.

Хунь Юй олон улсын логистикийн паркийн эсрэг талд 19 кране Хунаь Юй олон улсын худалдааны төвийг байгуулах ажил үүргээ гүйцэтгэж байна. Уг төвийн нийт талбай нь 232.9 мянган кв.м, нийт хөрөнгө оруулалт 750 сая юань байж, том машин механизмийн тоног төхөөрөмж, төмөрлөгийн материал, барилгын материалыг борлуулах болон логистикийн агуулах зэрэг цогц худалдааны төв 2016 онд албан ёсоор ашиглалтад орно.

“Уг худалдааны бүс ашиглалтад орсноор Хуань Юй логистикийн парктай иж бүрдэж, Хятад, Монголын хэрэглэгчид уг бүсээс логистикийн бүхий л үйл ажиллагааг дуусган, нэгдсэн бүсийн давуу талыг гүйцэтгэнэ.

Эрээн хот нь өргөтгөн тэлсэн, төрөлжсөн, шинэчилсэн олон улсын худалдааны логистикийн парк байгуулахаар хичээн ажиллаж байна.

Эрээн хотын Жин Гү Юань ХХК-ийн хэдэн захирлууд тослог материал боловсруулах үйлдвэрийн цар хүрээгээ өргөтгөн тэлэх тухай төлөвлөгөө хийж байна. Долоон жилийн өмнө, Ван Жычян болон түүний хэдэн түншүүдтэйгээ хамт Монгол Улсын 6667 га газрыг хариуцан авч рапс тариалав. 2012 он гэхэд уг компани нь аж үйлдвэрийн гинжээ /industry chain/ сунгаж, брэндийн болон үр ашгийн нэмэгдлийг биелүүлэхийн төлөө Эрээн хотод 30 сая юанийн хөрөнгө оруулалттай, жилд 7200 тонн хүнсний тос боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулсан байна.

 “Монгол Улсад хариуцан авсан газрын хөрс нь маш сайн учир тарьж ургуулсан рапсын чанар нь ч сайн төдийгүй бүр экологийн органик бүтээгдэхүүн болж, бидний үйлдвэрлэсэн хүнсний тос одоогоор улсын гадаад дотоодод борлуулагдаж байна” гэж Ван Жычян баяртай хэлнэ. 

Эрээн хотод одоогоор нийт 112 экспорт импортын боловсруулалтын аж ахуйн нэгжүүд байдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөгжил нь боомтын нээлттэй эдийн засгийн хөгжлийн түвшинг сайжруулж байна.

Эрээн хот туршилтын бүс байгуулахын дагуу үндэсний онцлогт аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэн Монгол, Орос хоёр оронтой хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа өрнүүлж, Дундад улсын хойд хилийн боомт, цайны зам, мянган жилийн буухиа өртөө, үлэг гүрвэлийн уг нутаг зэрэг маш өвөрмөц атлаа гойд үзэсгэлэнтэй жуулчлалын газруудыг олон түмний хараанд хүргэсэн байна. Зөвхөн Дундад ард улсын улс тунхагласан баярын өдөр гэхэд Эрээн хот нь 34,1 мянган жуулчдыг хүлээн авсан буюу хүлээн авсан жуулчдын тоо нь өнгөрсөн оны мөн үеэсээ 14 хувиар нэмэгдсэн байлаа.

Гурван том төсөлд тулгуурлан хил дамнасан хамтын ажиллагааны үр бүтэмжээ дээшлүүлнэ

Эрээн хот нь хөгжил нээлтийн цар хүрээгээ тэлж өргөтгөхийн зэрэгцээ хөгжлийн тодорхой нөхцөл боломжийг бий болгох нь хамгийн чухал юм.

Дундад, Монгол хоёр орны уул уурхайн санхүү жич худалдаа үйлчилгээний төв байгуулахыг ахиулах нь Эрээн хотын даруйхан хөгжүүлэх шаардлагатай анхдагч том төсөл болно. Тэрээр Монгол Улсын уул уурхайн салбарыг нээн хөгжүүлэх санхүүжилтийг хангахын сацуу энэхүү төслийн байгуулалт нь мөн Монгол Улсын нөөц баялгийг нээн хөгжүүлэхэд зориулалттай Дундад улсын болон бусад улсын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боломж хангах болно.

Уг том төсөл нь туршилтын бүс байгуулахад хөтөч болох төсөл байж, гадаад дотоодын худалдан авагчид, нийлүүлэгчид, дамын наймаачид, менежмент зэрэг дөрвөн эх үүсвэрийг нэгтгэн, Эрээн хотын цахим худалдааны платформ, Замын-Үүд дэх Монголын уул уурхайн салбарын үнэт цаасны хоёрдугаар зах зээл,

Монгол-Хонконгийн хөрөнгийн биржийн хоорондын худалдаа гүйлгээний ажиллагааг гүйцэтгэн, Эрээн хот болон Замын-Үүдийн хил дамнасан гүйлгээ хийх боломжийг бий болгох болно. Одоогоор уг төслийн үйл ажиллагааны урьдчилсан хөтөлбөр боловсруулагдсан байна.

Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг дэмжих нь Эрээн хотын хоёрдох том төсөл болох юм. "Хоёр орон нэг бүс"-ийн тогтолцооны хэв загварын дагуу Эрээн хот болон Монгол Улс тус бүр есөн хавтгай дөрвөлжин километр газар хангах буюу нийт талбай нь 18 хавтгай дөрвөлжин километр болно. Одоогоор Эрээн хот нь Дундад улсын Түн Юнь зөвлөгөө, хөрөнгө оруулалтын компанид /China General Consulting & Investment Co., Ltd/ найдан уг төслийн техник эдийн засгийн судалгааны тайланг хийж гүйцэтгүүлсэн ба Хонконгийн Ий Ши компанитай дэд бүтцийн хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтыг урих тухай санамж бичигт гарын үсэг зурж, хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн байгуулалт хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулахаар төлөвлөн бэлтгэж байна.

Уг төслүүдийг байгуулах гол зорилт нь хил дамнасан гаалийн хяналт шалгалтын шинэ дүрэм горимыг байгуулж, үйлдвэрлэлийн хүчин зүйлс жич чадвартнууд хамтын ажиллагааны бүсэд чөлөөтэй арилжиж солилцохыг дэмжих болно. Одоогоор уг төсөл нь үр өгөөжтэй, ахиц дэвшилттэй ажиллаж байна.

Дундад, Монгол хоёр орны хилийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах нь Эрээн хотын гурав дахь том төсөл болох юм. Уг төслийг байгуулах нөхцөл байдал бүрэлдэхэд Дундад, Монгол хоёр орон тус бүр 50 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий газар нутаг хангаж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ. Олон улсын худалдаа, логистик, импорт болон экспортын боловсруулалт, цахим бизнес, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, агаарын тээврийн материалын гаалийн баталгаа зэрэг долоон төрлийн аж үйлдвэрлэлийн гинжийг бий болгон хөгжүүлж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Үндэстний том чухал нээлттэй туршилтын бүс байгуулах үйл ажиллагааны хүрээнд Эрээн хот нь эдийн засгийн хөгжлийн талд маш нарийн хянамгай төлөвлөгөө хийхийн сацуу боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбаруудыг ч Монгол, Орос руу нээлттэй байлгахыг санал болгон дурдсан байлаа.

10-р сарын сүүлчээр Өвөр Монголын засгийн газраас нийтэлсэн "Эрээн хот дахь үндэсний гол чухал туршилтын бүсийн байгуулалтыг дэмжих тухай саналууд"-ыг хэрэгжүүлсэн нь гаалийн хяналт, аж үйлсийн салбарын хөгжилт, албан татвар, дэд бүтцийн хөгжүүлэлт, санхүү, газар хэрэглээ, олон нийтийн үйлчилгээ, чадвартнаар хангах зэрэг хөнгөлөлттэй бодлогыг баталж, туршилтын бүсийн байгуулалтыг эрчимтэй дэмжсэн байна.

Статистикийн мэдээллээр, 1-10 дугаар сард Эрээн хотын хянаж баталсан 38 гол чухал төслүүдийн 31 төсөл нь барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн буюу сэргээж, 2,94 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрээн хотын хэмжээний 39 хөрөнгө оруулалтын албаныхан 192 ширхэг төрөл бүрийн хөрөнгө оруулалтын төслийн гэрээ хэлэлцээр хийсэн ба үүнд 25 төсөл нь гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд одоогоор биелүүлсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 3,368  тэрбум юаньд хүрч, жилийн 3,3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлсэн байна.

Эртний Грекийн агуу математикч, физикч, инженер, одон орон судлаач Архимед "Надад нэг тулах цэг өгвөл би дэлхийг эргүүлж чана!" гэж хэлсэн гэдэг. Өдгөө "тулах цэг" болсон Эрээн хот нь нээлтийн хөшүүргээр дэлхийн эдийн засгийн хөгжлийн эргэн хөгжүүлэхээр хичээж байна.

Зохиогч: Пан Жюньфэн, Ван Лянь-Ин, Жан Шяочинь
Найруулагч: Hurtsaa
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл