solongonews
Хагалгаагаар төрөх үү, өөрөөрөө төрөх үү?
2015-12-28 18:21
Өөрөө сонгож болдог байсан бол та бүхэн аль аргыг нь сонгох вэ. Олон эхчүүд “Олон цагаар өвдөж, шаналж байхын оронд шуудхан хагалгаанд ороод төрчихье, амар” гэж боддог байх л даа. Яагаад гэвэл хагалгаагаар төрөхөд ямар нэгэн өвдөлт тухайн үедээ огт мэдрэгдэхгүй.
Нэг л мэдэхэд хүүхэд тань төрчихсөн, та түүнийг үнэрлэж байх болно. Харин өөрөөрөө төрөхөд маш их өвдөлт, айдас мэдрэгддэг нь мэдээж. Гэхдээ л энэ хоёр төрөлтийн дараахь нөхцөл байдал нь огт ондоо.
 
Би бол төрөх гэж буй бүсгүйчүүдийг өөрөөрөө төрөөсэй гэж зөвлөмөөр санагддаг. Яаж ийж байгаад өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүд ядаж л төрснийхөө дараа алхаж, гишгэхэд ямар ч зовиургүй, хөнгөн шингэн байдаг.
 
Харин хагалгаагаар төрсөн хүүхнүүд эхний нэг, хоёр цаг бөгсөн бие мэдээ алдалттай, мэдээ алдуулагч нь гарсны дараа хэвлийгээр хагалгааны оёдол өвдөж тэр нь бараг сар үргэлжилнэ. Ингэхээр нэг хэсэгтээ л зовиур шаналгааг мэдэрдэг. 
 
Би хагалгаагаар төрсөн хүний хувьд эдгээрийг маш сайн мэднэ. Хүүхдээ хөхүүлэх гэж суух, хэвтэхийн аль алинд нь байрлалаа өөрчлөхөд гэдсээр өвдөнө. Өнөөх оёдол нь найтаах, инээхэд чинэрч өвдөхөөс авахуулаад асуудал их шүү.
 
Тэгээд эхний хоёр долоо хоногт өдөр бүр оёдлоо цэвэрлэх шаардлага бас тулгарна. Ингэхээр яаж ч бодсон өөрөөрөө төрөх нь хамгийн зөв сонголт байгаа биз. 
 
Харин өөрөөрөө хэрхэн төрөх вэ. Үүний тулд бид юуг бэлтгэх ёстой вэ. Хамгийн түрүүнд маш сайн амарч, амин дэм сайтай хоол хүнс хэрэглэх ёстой. Үүний эсрэгээр хэт их ядраад, ачаалал их аваад байвал хүүхдийн ус багадах, бүтэх зэргээс үүдэн өөрөөрөө төрөх боломж улам бүр хязгаарлагддаг юм шүү. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл