Хятад, Европын олон улсын галт тэрэг аялж эхлэв
2017-06-26 11:25
Хятад-Европын олон улсын галт тэрэг энэ сарын 24-нд Шаньдүн мужийн Чиндао хотоос хөдөлсөн байна.
Энэхүү галт тэрэг 22 хоногийн дараа Москвад хүрэх болно. Тус галт тэрэг нийт 7900 километр зам аялах бөгөөд энэ нь тэнгисийн аяллаас 30 хоногийн өмнө очих юм. Өнөөг хүртэл Чиндао боомтоос Төв Ази хүрэх, Хятад-БНСУ чиглэлийн шуурхай шугам, Хятад-Монгол чиглэлийн олон улсын галт тэргийг аялуулж байна. 2017 он гарснаас хойш 240 мянган стандарт чингэлэг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар нэмэгдсэн байна.
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
