solongonews
Гуравдугаар сараас эхлэн дуудлагын хоол хүнс бараа бүтээгдэхүүний уутанд битүүмжлэлийн лац наана
2022-01-13 12:53
Гуравдугаар сараас эхлэн дуудлагын хоол хүнс бараа бүтээгдэхүүний уутанд битүүмжлэлийн лац наана.

Саяхан Ханжөүгийн зүүн галт тэрэгний вокзалын ойролцоо амьдардаг Жан овогт  захиалга өгөхдөө захиалгын барааны уутанд "аюулгүйн цоож" буюу битүүжлэх лац наасан байсныг олж мэдэв.

“Дүрэмд нийцсэн түргэн хүргэлтийн /дуудлагын/ хоол хүнс бараа бүтээгдэхүүний уутанд наасан битүүмжлэлийн лацыг задлагдсаны дараа дахин сэргээгдэхгүй, дахин ашиглах боломжгүй байх үүрэгтэй. Ханжөүгийн зүүн галт тэрэгний буудлын Ваньшянхүй гудамжинд 30 зоогийн газар байдаг бөгөөд энэ нь захиалга тосч дуудлагын үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор бүхнээрээ түргэн хүргэлтийн хоол хүнс бараа бүтээгдэхүүний уутанд битүүмжлэх лац наахыг биелүүлсэн гэж Ханжөүгийн Шанхайн дүүргийн зах зээлийн хяналтын товчооны хоол хүнсний албаны орлогч дарга Чэнь Шаочян ярив.

Чэнь Шаочяны ярьж байгаа битүүмжлэлийн лац нь Жэжянаас гаргасан нэг удаагийн битүүмжлэлийн лац бөгөөд энэ нь захиалгын хүнсний аюулгүй байдлыг хангах, захиалгын хүнсний сав баглаа боодлыг онгойлгох, санамсаргүйгээр гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Жэжян мужийн зах зээлийн хяналтын товчооноос "Захиалгын хоол хүсний сав боодол дээр битүүмжлэлийн лац наахыг дүрэмжүүлэн хэрэглэх заавар"-ыг албан ёсоор нийтэлж, 2022 оны 03-р сарын 01-нээс эхлэн дэлгүүрүүд битүүмжлэлийн лац хэрэглэхгүй, зөвхөн үдээс, тунгалаг цавуу гэх мэтийг ашиглах юм бол Зах зээлийн хяналт, удирдлагын хэлтсээс шийтгэл хүлээсний дараа тодорхой хугацааны дотор залруулга хийхийг тушаах болно. Хэрэв заасан хугацаанд засвар хийгээгүй бол 200-500 юаниар торгоно.  Тус "заавар" гарсны дараа олон худалдаачид "битүүмжлэлийн лац" наах болсон байна.

Хоолны хүргэлтийн ажилтнуудын санамсаргүйгаар хоолны савыг онгойлгох буюу хоол хүнс газар унасны дараа дахин түүж авах тохиолдол гардаг. үүнд чиглүүлэн битүүмжлэлийн лац наах нь иймэрхүү байдлаас зайлсхийх боломжтой. Хэрэглэгчид дуудлагын хоол хүнсээ хүлээн авахдаа битүүмжлэлийн лац нь дутуу, гэмтсэн байвал гарын үсэг зурахаас татгалзаж, гэрэл зураг, видео гэх мэтээр дамжуулан гэрчилгээгээ үлдээж болно. 

Ханжөүгийн зүүн галт тэрэгний вокзалын Ваньшянхүй гудамжин дахь сүүтэй цайны дэлгүүрийн эзэн Рао Жиньжинь хэлэхдээ "Дуудлагын хоол хүнсний битүүмжлэлийн лацыг ашиглах нь хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалаад зогсохгүй манай худалдаачид болон хүргэлтийн ажилтнуудыг хамгаалдаг. Хоол хүнс хүргэх замд асуудал гарвал битүүмжлэлийн лац нь бидний хоорондох хариуцлагыг тодорхой болгоход тусална. Битүүмжлэлийн лац бүрэн эсэх нь дэлгүүрийн эзэн эсвэл хүргэгчийн хэн нь хариуцлага хүлээх эсэхийг дүгнэх чухал үндэс юм" гэлээ.

Сэтгүүлч Жэжян мужийн зах зээлийн хяналт удирдлагын товчооноос мэдээлснээр Тайжөүгийн Юйхуань хот нь дуудлагын хоол хүнсний битүүмжлэлийн лацыг цахим болгон шинэчилсэн байна. Интернет болон гар утсаар дамжуулан дуудлагын хоол хүнсний битүүмжлэлийн лацын хавчаарыг сайжруулан бөгөөд ар талд нь тусгай төхөөрөмжийн дугаар, кодыг хэвлэн, хэрэглэчдээс хоолоо авах үед тус кодыг уншуулан түгжээг тайлдаг байна.

дуудлагын хоол хүнсний битүүмжлэлийн лац наахаас гадна өнгөрсөн оны 09-р сард гаргасан "Жэжян мужийн цахим худалдааны журам"-ын дагуу 2022 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн дуудлагын хоолны газрууд "нарны гэрэлт гал тогоо"-г тохируулсан байна.  "Нарны гэрэлт гал тогоо" гэдэг нь дуудлагын хоолны газрууд хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх газартаа видео хяналтын төхөөрөмж суурилуулахыг хэлнэ. Видео дамжуулах технологийн тусламжтайгаар хэрэглэгчид хоол захиалахдаа “онлайн хоолны газар” хэмээх платформоор дамжуулан боловсруулалт, үйлдвэрлэлийн талбайн видеог бодит цаг хугацаанд нь онлайнаар үзэх боломжтой.  "Нарны гэрэлт гал тогоо" нь худалдаачдын гал тогооны өрөөний боловсруулалтыг нээлттэй болгож, худалдаачдын үйлдвэрлэл, боловсруулалтын үйл явцыг стандартчилах, худалдаачдын шударга байдлыг дэмжих, захиалга өгөхдөө хэрэглэгчдийг илүү итгэлтэй болгоход хүргэдэг.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл