Бээжингийн монголчуудын наадам өргөн дэлгэр болж байна
2019-11-09 20:40
Бээжингийн монголчуудын 39 дэх наадам өргөн дэлгэр болж байна.
Бээжин хотын Төвийн үндэстний их сургуульд 11-сарын 09-нд Бээжингийн монголчуудын 39 дэх удаагийн наадам нээлтээ хийж, монгол наадам өргөн дэлгэр болж байна.

Бээжингийн монголчуудын наадмыг анх 1981 оноос жил бүр уламжлал болгон зохион явуулж иржээ. Наадамд Бээжин хотын холбогдох албан байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, оюутан сурагчдаас гадна, Өвөр Монгол, Шиньжяны монголчууд зэрэг орон нутгийн төлөөлөгчид оролцдог.

Наадамд эрийн гурван наадмын бөх, сурын харваанаас гадна шагай, шатар зэрэг уламжлалт наадгай, хөл бөмбөг, сагс, волейбол зэрэг спортын тэмцээнүүд зохиогддог.
Мөн үзэсгэлэн худалдаа, уран сайхны тоглолт болдог юм байна.














Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
