Их найрагч маань сүүлийн үеийн шинэ бүтээлүүдээс нь бүтсэн энэхүү номыхоо нэрийн тухайд “Үрээ амлуулж байгаа эхийн сүү ангирлахаар их зовдог. Үүнийг бодож номоо нэрлэсэн юм. Энэ бүтээл миний тархинд 12 жил ангирласан сүү юм даа” хэмээн тайлбарласан нь бий. Өвөр Монголын яруу найрагч Галдан овогт Содбилиг сэтгэлээ шингээн энэхүү номыг яруу сайхнаар буулгаж, Бээжингийн Үндэсний хэвлэлийн хороонд хэвлүүлсэн байна. Номын зохиогч, хүндэт найрагч маань нэгэнтээ “Яруу найрагч хүн л яруу найргийг ингэж мэдрэх байх аа” гэсэн их урмын үгийг номынхоо өмнөтгөлд мөнхөлсөн билээ. Түүний дурдсанаар Өвөр Монголын олон уншигчид уншиж баярлан байгаасай хэмээн эрхэм таны мэлмийд яруу найргийн шинэхэн бүтээлийг хүндэтгэн өргөсү.


Э.ҮРЖИНХАНД
