Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-нд Бээжинд Ланьцанжян мөрөн, Меконг мөрний хамтын ажиллагааны удирдагч нарын гурав дахь видео уулзалтад оролцсон байна. Лаосын ерөнхий сайд Тунлунь, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, Мьянмарын ерөнхийлөгч Вин Минт, Тайландын ерөнхий сайд Чан-Оча, Вьетнамын ерөнхий сайд Руан Чуан Фу нар уг арга хэмжээнд оролцжээ.
Ли Кэчян хэлэхдээ: - Ижил эх үүсвэр бүхий усыг ашиглаж байгаа болохоор Ланьцанжян мөрөн, Меконг мөрний хамтын ажиллагаа явагдаж байгаа. Зургаан орон нэг мөрний усыг ашиглаж байгаа учраас нэг гэрийн хүмүүс адил дотно гэж хэлж болно. Ланьцанжян мөрөн, Меконг мөрний механизмыг байгуулсан дөрвөн жил гаруйн туршид орнууд усны эх сурвалжийн механизмын хамтын ажиллагааг хөгжлийн түргэн замналд оруулсан гэжээ.
Уулзалтад оролцсон удирдагчид Ланьцанжян, Меконг мөрний хамтын ажиллагааны баялаг ололт амжилтыг өндрөөр үнэлж, Ли Кэчяний дурдсан хамтын ажиллагааны санаачилгыг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд усны нөөцийн хамтын ажиллагааны ахиц дэвшлийг бүрэн үнэлсэн бөгөөд Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг дэмжиж, үр дүнтэй олон талт үзлийг хамгаална гэсэн байна.
