
ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал 10-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бээжин хотод зохиогдож, хурлаар "ХКН-ын Төв хороо улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачилга"-ыг хэлэлцэж батлав. Гадаад, дотоодын судлаачдын үзэж буйгаар “14-р таван жилийн төлөвлөгөө”, 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачилга нь алсын хараатай, зорилт нь тодорхой байж, социализмын орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулахад зүг чиг зааж, Хятадын хөгжилд болсон улс орнуудын итгэлийг зузааруулан, халдварын нөхцөл байдал дахь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ашигтай юм гэсэн байна.
ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн Дорно дахины тэнхимийн гүйцэтгэх дэд захирал Алексей Родионов:
- Хятад улсын "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь амжилт нь дэлхий нийтийг гайхшруулсан. Хятад улс олон улсын тайвцанд чухал дуу хоолойгоо хүргэж байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”, 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачилгад экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад ахиц дэвшил гарч, гол гол бохирдуулагч бодисын нийт ялгаралт буурсаар байгаа гэж дурдсан нь Хятад улс байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа асуудлаар амласан амлалтдаа биелүүлж буйг харуулж байна гэж хэллээ.
БНСУ-ын Солонгос, Хятадын хотуудын найрамдлын нийгэмлэгийн дарга Квон Ки Сикийн үзэж буйгаар "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын нэгдсэн хүчин чадал эрс нэмэгдэж, дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. “14-р таван жилийн төлөвлөгөө”, 2035 оны хэтийн зорилтыг боловсруулах тухай санаачилга гаргаж байгаа нь Хятад улс илүү нээлттэй байх, Хятадын удирдагчдын эрс шийдвэр, алсын бодлогыг харуулж, дэлхийн эдийн засгийн өсөлт, энх тайван хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үзсэн байна.
