Токаев 04-р сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд БНХАУ-аас Казахстанд суугаа Элчин сайд Жан Шяог хүлээн авч уулзсан байна. Мөн үеэр Токаев:
- Казахстан, Хятад нь стратегийн, урт хугацааны, тогтвортой харилцаатай хөрш орон. Хятад улс нь Казахстаны мөнхийн сайн найз, сайн хөрш, сайн түнш байх болно. Казахстан нь Хятадтай найрсаг хөршийн найрамдлын бодлогыг тууштай баримталж ирсэн. Хоёр ард түмний уламжлалт найрамдалд олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт нөлөөлөхгүй. Казахстан нь НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, CICA, "Төв Азийн таван улс + Хятад" зэрэг олон талт платформ дээр Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.
