solongonews
Төвдтэй холбоотой олон улсын харилцаа холбооны эрдэм шинжилгээний II форум
2021-09-26 10:27
Төвдтэй холбоотой олон улсын харилцаа холбооны эрдэм шинжилгээний II форум боллоо.

     “Дэлхий дахинтай харилцаж буй Хятадын Төвд- Төвдтэй холбоотой олон улсын харилцаа холбооны эрдэм шинжилгээний 2-р форум" онлайн 09-р сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд  хэлбэрээр зохиогдлоо.

    Форумыг Хятадын Харилцаа холбооны их сургууль, Хятадын Үндэсний кино, телевизийн урлагийн хөгжлийг дэмжих нийгэмлэг, Төвдийн Үндэстнийн их сургууль хамтран зохион байгуулав. Форумд Хятад, Өмнөд Солонгос, Итали, Их Британи, Америк, Канадын эрдэм шинжилгээний профессорууд, харилцаа холбооны салбарын 20 гаруй элитүүд, харилцаа холбооны онол, хэвлэл мэдээллийн практик, харилцаа холбооны агуулга, харилцааны технологийн ур чадвар зэрэг өргөн хүрээнд санал бодлоо солилцож, өнөөгийн ээдрээ төлөвтэй олон улсын олон нийтийн орчин нөхцөлд олон нийтийн мэдээллийн эрин үеийн боломжийг хэрхэн илүү сайн ашиглаж, Хятадын Төвдийн хөгжлийн түүхийг улс орон, үндэстнүүдийн сонорт хүргэх тухай судлан ярилцсан байна.

     Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч асан, Бээжингийн их сургуулийн Шинэ бүтэц эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Жастин И Лин "Төвдийн өндөрлөгийн эдийн засгийн ядуурлыг бууруулах, хөдөө тосгоныг хөгжүүлэх" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр Төвдийн өндөрлөгийн онцлог шинж, үндэсний эдийн засгийн нөхцөл байдлыг уялдуулан, Төвдийн өндөрлөгийн эдийн засгийн хөгжил, нөөц боломж, ирээдүйн үр ашигтай хөгжил, тогтвортой өсөлтийн замыг судлан тайлбарласан байна.

Төвдийн хөгжил өдөр ирэх тусам өөрчлөгдөж, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хүн бүхэн харж байна. Олон улсын харилцаа холбооны үүднээс авч үзвэл, өмнө нь өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын Төвд, Төвдийн ахан дүүсийг янз янзаар "төсөөлдөг" байсан. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгт үнэн бодитой, бүх талын, олон талт "цаст өндөрлөг" гэдгийг хэрхэн хэлж өгөх? Төвдийн хөгжлийн түүхийг хэрхэн сайн ярьж өгөх? Хятадын үндэстнүүдийн том гэр бүлд Төвдийн соёл нь бусад үндэстний соёлтой хамт хэрхэн дэлхий дахиныг чиглэх? эдгээр асуудал бүгд энэ удаагийн форумын гүнзгий судалгаа, шинжилгээ хийж, зохицуулах асуудлууд байлаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл