3 дугаар сарын 1-ны өдөр Элчин сайд Шин Хаймин МАН, МАХН хамтран зохион байгуулсан хоёр нам байгуулагдсаны 95 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов.

Элчин сайд Шин Хаймин Монголын талд хандан баяр хүргэлээ. Мөн тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа мөн тасралтгүй гүнзгийрсээр байна. Намуудын харилцаа бол хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Хятадын Коммунист Нам МАН, МАХН багтсан Монголын Улс төрийн намуудтай уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа үргэлжлүүлсээр байж, хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Монголын тал хэлэхдээ, Хятад Улс бол Монголын чухал хөрш улс, Хятад Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. МАН, МАХН цаашдаа Хятад улстай найрсаг бодлогоо үргэлжүүлж, ХКН-тай найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, Монгол, Хятадын харилцааг шинэ өндөрлөгт хүргэх болно гэлээ.

Уг арга хэмжээнд МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд баярын үг хэлж, хоёр намын гишүүд, бусад улсын Монголд суугаа дипломат төлөөлөгч нар оролцлоо.
