Коронавирусний халдварын улмаар Хятадын Үхань хотын Засгийн газар зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх, худалдахыг хориглолоо гэж тус хотын Ардын засгийн газрын албан ёсны сайтад мэдэгджээ.
Энэхүү хоригт улсын тусгай хамгаалалттай төрөл зүйлийн жагсаалтад багтсан, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдолтой амьтдыг оруулаад хуурай газрын бүх амьтан хамаарна. Мөн хүний тэжээсэн зэрлэг амьтдад ч хамаатай аж. Харин шинжлэх ухааны судалгаа явуулах, популяцыг зохицуулах, гоц халдварт өвчний эх үүсвэрийг судлах, хянах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрнө. Хэрэв ховор төрөл зүйлийг хамгаалах зорилгоор зэрлэг амьтдыг тэжээж үржүүлэх шаардлагатай болбол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авах ёстой байна.
Өмнө нь олгосон бүх зөвшөөрлийг нэн даруй цуцалж, хүчингүй болгоно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Уханийн засгийн газар хориг таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 20-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.
