БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 21-ний өдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулганы нээлтийн ёслол дээр дэлхийн аюулгүйн санаачилга дэвшүүлэв. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр холбогдох асуултад хариулахдаа:
- "Дэлхийн аюулгүйн санаачилга" нь Хятад улсаас олгож буй олон улсын олон нийтийн бас нэгэн сайн зүйл бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын аюулгүй байдлын салбар дахь тод практик, Дэлхий нийтэд нээлттэй бөгөөд бүх улс орнууд хамтран оролцохыг урьж байна.
Ван Вэньбинь хэлэхдээ "Эдүгээ дэлхий тийм ч энх тайван биш, тийм ч амар тайван биш, бүс нутгийн аюулгүй байдлын цэгүүд ар араасаа гарч ирж, Европын аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн анхаарлыг дахин татаж байна.Ганц талт үзэл, ноёрхол, эрх мэдлийн улс төрийн аюул заналхийлэл нэмэгдэж, Энх тайвны алдагдал, аюулгүй байдлын алдагдал, итгэлцлийн алдагдал, засаглалын алдагдал тасралтгүй үргэлжилж, хүн нийгэмд тулгарч буй аюулгүй байдлын сорилтууд улам бүр нэмэгдсээр байна. Энэ байдал нь түүхийн чиг хандлага, хүн төрөлхтний аюулгүй байдал, сайн сайхантай харшлах учраас цаашид үргэлжлэх ёсгүй.
- Энэ эрин үед Ши Жиньпин дарга бүх хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаны үүднээс дэлхийн аюулгүйн санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол Хятад улсаас олгож буй олон улсын олон нийтийн бас нэгэн сайн зүйл бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын аюулгүй байдлын салбар дахь тод практик юм.
- "Дэлхийн аюулгүйн санаачилга" нь "6 зарчим" даруй хамтдаа байгуулах, ерөнхийлөн засах, хамтран ажиллах, аюулгүй байдлын тогтвортой үзэл баримтлал баримтлах зэрэг 6 зарчим ба хамтаар, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаална. Улс орон бүрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, улс бүрийн ард түмний бие даан сонгосон хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хүндэтгэнэ. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, хүйтэн дайны үеийн сэтгэхүйг орхиж, ганц талт үзлийг эсэргүүцэж, бүлэглэл байгуулан сөргөлдөхөөс зайлсхийнэ. Бүх улс орны аюулгүй байдлын үндэслэлийг баримталж, аюулгүй байдлын хуваагдашгүй зарчмыг баримталж, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын бүтцийг бий болгож, бусад оронд аюул учруулахаар дамжин өөрийн орныхоо аюулгүйг баталгаажуулахыг эсэргүүцнэ.
- Улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар энхийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталж, хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд тустай бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, давхар стандартыг баримтлахгүй, ганц талт үзлийг урвуулан ашиглахыг эсэргүүцнэ. Уламжлалт болон орчин үеийн бүс нутгийн аюулгүй байдлыг бүхэлд нь хангаж, бүс нутгийн маргаан, терроризм, цаг уурын өөрчлөлт, интернетийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал зэрэг бүс нутгийн маргаан, дэлхийн асуудлуудыг хамтран шийдвэрлэнэ.
- "Дэлхийн аюулгүйн санаачилга" нь хүн төрөлхтөн бол хуваагдашгүй аюулгүй байдлын хамтын нийгэмлэг гэдгийг онцолж, дэлхийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, хэрэгжүүлэх үндсэн үзэл баримтлал, үндсэн зарчим, чухал зарчим, урт хугацааны зорилго, хэрэгжүүлэх боломжтой санааг тодорхой болгож байна. Энэ нь дээд түвшний дизайны макро сэтгэлгээг харуулахаас гадна практик асуудлыг шийдвэрлэх микро хэтийн төлөвийг багтаасан ба энэ нь зөвхөн хүн төрөлхтний аюулгүй байдлын бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглээд зогсохгүй дэлхийн энх тайвныг тогтоох урт хугацааны шийдлийг эрэлхийлэх зорилготой бөгөөд дэлхийн аюулгүй байдлын засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулах, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх явдал болно. Мөн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад үзэл баримтлалын чухал удирдамж хангана.
- "Дэлхийн аюулгүйн санаачилга" нь олон талт үзлийг баримталж, дэлхий нийтэд нээлттэй, бүх улс орон оролцохыг урьж байна. Хятад улс энэхүү томоохон санаачилгыг дэмжигч төдийгүй уг санаачилгын хэрэгжилтийг дэмжих идэвхтэн байх болно.
- Бид НҮБ-ын платформ, олон талт болон хоёр талт сувгуудаар дамжуулан бүх талуудтай санаачилгатай гүнзгий солилцоо хийж, бие биедээ урам зориг өгч, дэлхийн хамтын ажиллагааг нэгтгэж, санаачилгын хэрэгжилтийг ахиулж, улс төрийн шийдлийг сурталчлахад олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн янз бүрийн асуудал, дэлхийн энх тайван, амгалан тайван байдлыг сахин хамгаалахад мэргэн ухаан, хүч чадал оруулна" гэв.
