НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн 05-р сарын 02-нд Сөүл хотноо хэлэхдээ: Хятад улс тоосонцор мананг үр ашигтай арилгаж байна. Тэдний туршлагаас бусад орон суралцууштай юм гэжээ.
Бан Ги Мүн мөн өдөр БНСУ, БНХАУ-ын нэрт зүтгэлтнүүдийн боловсролын III дамжаанд лекц уншиж, тоосонцор манангийн асуудлыг ярихдаа: Хятад улс сүүлийн жилүүдэд тоосонцор мананг арилгах, экологи хамгаалахын чухлыг ойлгож, цаг уурын асуудлаарх Парисын хэлэлцээрт нэгдэн орсон юм. Тоосонцор мананг арилгаж бохирдлыг засах талаар Хятадын засгийн газар дорвитой арга хэмжээ авсан. Үүнд хуучирсан авто машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, бохирдол ихтэй үйлдвэрүүдийг хаах зэрэг арга хэмжээ авсан нь ихээхэн үр дүнд хүрсэн юм гэжээ.
Тэрээр: Тоосонцор мананг засах талаар БНСУ-ын засгийн газар олон төрлийн арга хэмжээ авч байна. Энэ бол сайн эхлэл юм. Бид Хятадын туршлагаас суралцах хэрэгтэй гэжээ.
