Олон улсын ”Animation” урлагийн XIII үзэсгэлэн яармаг болно
2017-05-28 22:34
Олон улсын ”Animation” урлагийн XIII үзэсгэлэн яармаг болох гэж байна.
Хятадын Чанчүнь хотод зохион байгуулагддаг олон улсын "Animation" урлагийн XIII үзэсгэлэн яармаг 28-нд эхэлж, дэлхийн олон газрын мянга гаруй оролцогч нийт 10 мянга гаруй урлагийн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож, хамтран ажиллах боломж хайх юм байна. Үзэсгэлэн яармагийн хүрээнд нийт 13 арга хэмжээ зохион байгуулах юм.

Соёлын шинэчлэлийн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг болох "Animation" урлаг сүүлийн жилүүдэд Хятадад эрчимтэй хөгжиж байна. Хуучны аж үйлдвэрийн Чанчүнь хот энэ салбарын хөгжлийг чухалчлан, орчин үеийн үйлчилгээний төрөл болгон хөгжүүлж, эдийн засгийн бүтцийн асуудлаа шийдвэрлэх арга зам болгож байна.
Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : mongol.cri
Дэлгэрэнгүй үзэх
