solongonews
МУ-д байгаа Өвөр Монголчууд шинэ жилээ тэмдэглэв
2014-12-21 21:19
МУ-д байгаа Өвөр Монголчууд шинэ жилээ тэмдэглэв


        20-ны орой Улаанбаатар хотноо МУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Өвөр Монголчууд 2015 оноо угтан жилийн баяраа тэмдэглэв. Шинэ жилийн цэнгүүнийг МУ дахь Өвөр Монголын Бизнесийн холбоо, МУ дахь Өвөр Монголын Эдийн засаг соёлд туслах холбооноос зохион байгуулж, 300 гаруй хүн оролцов. Цэнгүүний үеэр оны шилдэг гишүүн аж ахуйн нэгж, оны шилдэг аж ахуйн нэгжийн эздийг шалгаруулж урамшуулсан байна. МУ болон Өвөр Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх зорилго бүхий МУ дахь Өвөр Монголын Бизнесийн холбоо, МУ дахь Өвөр Монголын Эдийн засаг соёлд туслах холбоо нь 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш жил бүр ийнхүү шинэ жилийн арга хэмжээг зохион явуулсаар иржээ. Тус арга хэмжээний хүрээнд  гэрэл зургийн болон биеийн тамир спортын уралдаан тэмцээн зохиогддог байна.


 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл