
Уг үйл ажиллагаа нь дуурь жүжиг “Зүүдэн дэх нийслэл”-ийн анхны тоглолт, том хэлбэрийн түүхэн сэдэвт олон ангит кино “Хубилай”-гийн тухай танилцуулгын бага хурал ба 19 дэх удаагийн Хятадын тал нутгийн соёлын тухай мэргэдийн чуулган зэрэг агуулгаар явагдаж, Хубилай хааныг тайзны урлаг, кино ба судалгааны хэлбэрээр хүн төрөлхтний түүхэн хөгжилд үзүүлсэн гарамгай гавьяа зүтгэлийг нь нийгэм нийтэд үзүүлсэн байна. Тухайн талбарт Хятадын олон муж, орон, хот, дэлхийн олон улсын мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийнхэн ба тал нутгийн соёлд дур сонирхолтой хүмүүс хүрэлцэн ирсэн байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойд зориулан барьсан бэлэг бөгөөд Юаний түүхийг хүмүүст ойлгуулан, тал нутгийн соёлоос шим хүртэж, түүхийн шинэ цаг үед үндэстнүүдийн бүлгэмдэл дэвшил болон нийгмийн эв зохицолд өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлэх үүднээс зохион байгуулсан юм.
“Хубилай” хэмээх том хэлбэрийн түүхэн сэдэвт олон ангит киног Өвөр Монголын Ши Чи групп болон холбогдох байгуулага нэгжтэй хамтран зураг авалтаа хийжээ. Түүхэн үнэн хэргийг урлагийн шинэчлэлийн аргатай уялдуулж, Юань Шицао Хубилайн цогцлон байгуулсан аугаа үйлс болон түүний нэг насны үйл явдлыг илрүүлэн тусгах болно. Уг киноны зураг авалтаа энэ жилийн сүүлээр дуусган, ирэх жил цэнхэр дэлгэцээр өргөн олон үзэгчдийн харааг баясгах болно.









