Энэ сарын 2-нд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улаанбаатар хотноо айлчилж буй Хятадын шинжлэх ухааны академийн захирал Бай Чуньлитай уулзахдаа "Монгол Улс Монгол-Хятадын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагаас хүсэж байна" гэв.
Уулзалтын үеэр М.Энхболд "Монгол Улсын залуу чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх талаар тусалж буй Хятадын олон байгууллагын оруулсан хүчин зүтгэлд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны шинжлэх ухааны академи "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна" гэв.
Мөн өдөр, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн Бай Чуньли нарыг хүлээн авч уулзав. Тэрээр "Миний бие 2 долоо хоногийн дараа Бээжин хотноо болох "Нэг бүс нэг зам"-ын олон улсын чуулга уулзалтад оролцохыг хүсэн хүлээж байна гэв. Монгол Улсын Засгийн газар цөлжилтөөс хамгаалах болон нүүрсийг өндөр үр ашигтай ашиглахыг дээд хэмжээгээр чухалд үзэж байна. Хоёр орны мэргэжилтэн уг төсөлд гар бие оролцвол улам их үр ашигтай болох болно" гэв.
Бай Чуньли "Хятадын шинжлэх ухааны академи болон Монгол Улсын шинжлэх ухааны салбарынхан экологи, био судлалын салбарт үр ашигтай хамтран ажилласаар ирсэн. Цөлжилтөөс хамгаалах болон нүүрсийг өндөр үр ашигтай ашиглах талаар мөн хамтран ажиллах өргөн орон зай бий" гэв.
Монгол Улсын шинжлэх ухааны академийн урилгаар Бай Чуньлигаар ахлуулсан төлөөлөгчид 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж эрдэм шинжилгээний солилцоо хийв.
