
Хятадын Гуандүн мужийн Гуанжүө хотын Цэнчэн дүүргийн цагаан будааны “Хүний оролцоогүй тариа” талбай дунд роботууд тариалалт хийж, хүнгүй оролцоогүй автоматаар тарих, услах, арчлах, хураах зэрэг цогц үйл ажиллагааг явуулдаг байна.

Хятадын инженерийн академийн академич Хуанань хөдөө аж ахуйн их сургуулийн багш болох 76 настай Лүө Шивэнь (баруун) цагаан будааны “хүний оролцоогүй тариа”-н талбайг хариуцаж буй хүн юм. Түүний баг “хүний оролцоогүй тариа”-н талбайг хэрхэн бүтээн тариаланчдыг хүнд ажлаас хэрхэн чөлөөлөх талаар судалсаар ирсэн юм.

Лүө Шивэнь “хүний оролцоогүй тариа”-н талбай таван чиг үүрэгтэй байх ёстой гэж үздэг. Хөрс хагалбарлах, тариалалт, арчлах, ургац хураалтын үйлдвэрлэлийн холболт, машин ашиглан тариалж байснаас автоматаар тариалах, аюулгүй байдлаа хангах үүднээс автомашины саад бэрхшээлээс зайлсхийх ба хэвийн бус зогсоол хийх, газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл явцыг цаг тухайд нь хянах, ухаалаг шийдвэр гарган хэн хүний ч оролцоогүйгээр ажиллах зэрэг 5 чиг үүргийг хамарна.

Лүө Шивэний бодлоор “хүний оролцоогүй тариа”-н талбайг сурталчлах нь суурь нөхцөл сайн, талбай илүү том, машинаар тариалах зам, усжуулалтын байгууламж сайтай, хиймэл дагуулын болон сүлжээний дохио сайн байх ёстой юм.

Автоматаар ажилладаг хөрс боловсруулах машин, автоматаар ажилладаг цагаан будаа тарих машин, жолоочгүй ургац хураах машин гэх мэт цагаан будааны “хүний оролцоогүй тариа”-н талбайн машины зогсоолд маш олон ухаалаг хөдөө аж ахуйн машин бий.

Тарихаас өмнө тоног төхөөрөмжид тохируулалт хийнэ.

Цагаан будаа үйлдвэрлэл нь Хятад улсын хүнсний чухал хэсэг юм. Хятадын иргэдийн цагаан будааны хангалтыг бид өөрөө үйлдвэрлэх ёстой. Лүө Шивэнь Хүнань мужийн хөдөө нутагт өссөн. Бага байхдаа тариан талбайд будааны суулгац тарьж байхдаа "будааны суулгац тарихыг автоматаар биелүүлэх цаг хэзээ ирэх бол" гэж бодож байжээ.

20 гаруй жил судалгаа, дадлага хийсний эцэст цагаан будааны тариа нь будаа тариалах, менежмент хийх, ургац хураах чиглэлээр "хүний оролцоогүй тариа"-н талбайн үйл ажиллагаа явуулахыг биелүүлж чадсан байна.

Ажилтнууд гар утасны асаах товчийг дарахад жолоочгүй цагаан будаа тариалах машин Бэйдү навигацийн дагуу өөрөө "зам танин" машины зогсоолоос гарч, тариалангийн талбайн орцоор зөв орж, ажлыг бие даан хийж гүйцэтгээд дараа нь автоматаар машины зогсоолд буцан ирдэг.

Жолоочгүй цагаан будаа тариалах машин нь автоматаар тариан талбайд орно.

Гурван цаг хүрэхгүй хугацаанд жолоочгүй цагаа будаа тариалах машин 50 орчим мү /1га=15мү/ талбайд тариалалт хийж дууслаа. Лүө Шивэний багийн анхны зорилго бол хөдөө аж ахуйн машин механизмыг механикжуулж, ухаалаг болгох замаар үндэсний хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах явдал байв.

“Хүний оролцоогүй тариа”-н талбайн одоогийн үе шат нь голчлон туршилт, үзүүлэх арга хэмжээнд зориулагдсан бөгөөд хэрэв тариаланчдад үзүүлбэл үүнийг хүлээн зөвшөөрөх болно гэж Лүө Шивэнь ярив.
2021 онд Лүө Шивэний баг улс орон даяар 11 мужид 15 жишээ үзүүлэх бааз байгуулж, хүний оролцоогүй тариалах, арчилгаа, ургац хураалт хийх зэрэг үйл явцын ажлыг эхлүүлжээ. Үүнд цагаан будаа, улаан буудай, газрын самар, эрдэнэ шиш багтана.

"Хүний оролцоогүй тариа"-н талбайн байгуулалт нь биотехнологийн техник, ухаалаг хөдөө аж ахуйн машин, мэдээллийн технологийн туслалцаатай салшгүй холбоотой юм. Цагаан будааны "хүний оролцоогүй тариа"-н талбайн эргэн тойронд камер суурилуулж, тариалангийн ургалтыг бодит цаг хугацаанд хянах боломжтой болжээ.

Ажилтнууд компьютероор тариан ургац, өвчин эмгэг, хортон шавьж, хогийн ургамлын нөхцөл байдлыг алсаас ажиглаж болно.

Тарианы менежментийн үе шатанд жолоочгүй хөдөө аж ахуйн машин бордоо цацаж, цаг тухайд нь ус шүршин усалгаа хийж байна.

Хүний оролцоогүй тарьсан цагаан будааны тариан талбайн ийм байна.

Лүө Шивэнь "Хятадын хөдөө аж ахуйн машин механизмын хөгжил хоосноос эхэлж байснаасаа бүрэн болж, сайнаас хүчтэй болж, одоо автоматжуулалт, ухаалаг уруу явж байна" гэж үзэж байна.
Хөдөө аж ахуйн ажилчид "дутагдлыг нөхөж, иж бүрэн байдал, хүчтэй ухаалаг" зорилтыг зорьж, хөдөө аж ахуйн механикжуулалт, ухаалаг талыг хөгжүүлж, орчин үеийн хөдөө аж ахуйг шинжлэх ухаан, технологитой холбож байна.
