Эрээн хотын Монгол-Хятад эмнэлэг болон Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлэг 2019-2020 онд эм эмнэлгийн салбарт хамтран ажиллах санамж бичигт саяхан гарын үсэг зурлаа. Санамж бичигт монгол эм эмнэлэг, хятад эм эмнэлгийн олон улс дахь эмчилгээ, эмчилгээний байгууламж, сургалт, шинжилгээ болон соёлын солилцоо зэргийг багтаасан байна.
Эрээн хотын Монгол-Хятад эмнэлэг нь уламжлалт эм эмнэлэг, орчин үеийн шилдэг эмчилгээ зэрэг давуу талаа түшин Монгол Улсын Замын-Үүдийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, нөхөрсөг найрамдалт харилцаанд идэвхтэй нөлөө үзүүлж байна.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлгийн эмч сувилагчид Эрээн хотын Монгол-Хятад эмнэлгийн орчин нөхцөл, онцлог эмчилгээ зэрэгтэй танилцсан байна.
Хамтран ажиллах нь шинэ зуунд зохицох, монгол эм эмнэлгийн хөгжил, “Бүс ба зам”-ын эм эмнэлгийн судалгаа, солилцоо, хамтын хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
