solongonews
Галын аюул дахин гарахаас сэргийлэхийг шаарджээ
2015-01-04 14:24
Онц их аваар ослын хэрэг гарахаас сэргийлж, хүн ардын амь нас, эд агуурсын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

        Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд Гүө Шэнкүн 3-нд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны командын төвд видеогоор Харбины 1-р сарын 2-ны галын аюулаас зайлуулах ажлыг удирдсан байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ: -Төвийн удирдагчдын чухал зааврын дагуу хянамгай суралцан үр ашигтай арга барилаар галын аюулыг цаг тухайд нь арилгаж, галын аюул дахин гарахыг сэргийлэн ард олны амь нас эд агуурсын аюулгүй байдлыг батлахыг шаарджээ.

1-р сарын 2-нд Харбин хотын Даовай дүүргийн нэг захын агуулахад гал гарч, тухайн газрын гал командынхан даруй аврах ажиллагаа өрнүүлсэн боловч байшин нурснаар гал командын 5 байлдагч амь үрэгдсэн.

        Галын аюулаас аврах ажилтай хянамгай танилцсаны дараа Гүө Шэнкүн хэлэхдээ:  -Тухайн газрын галын далд аюулыг шалгаж, дахин гал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Шат бүрийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллага Төвийн холбогдох тогтоолын дагуу бодитой арга хэмжээ авч галын аюулаас сэргийлэх ажиллагаа өрнүүлэн зам харилцаа, том оврын талбай заал, хүний хөл ихтэй газар зэргийг шалгаж, аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Онц их аваар ослын хэрэг гарахаас сэргийлж, хүн ардын амь нас, эд агуурсын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл