solongonews
Бүх Хятадын тариаланчдын ур чадварын анхдугаар уралдаан болжээ
2023-07-03 17:10
Бүх Хятадын тариаланчдын ур чадварын анхдугаар уралдаан болжээ.

07-р сарын 03-ны өдөр Шаньдүн мужийн Ляочэн хотод болсон Бүх Хятадын тариаланчдын ур чадварын анхдугаар уралдаанд 31 муж, хот, орон ба Шиньжянгийн үйлдвэрлэл, барилгын корпусын 300 гаруй оролцогч оролцсон. Гар урлал, шавар баримал, хайчмал хайчлах, хөвөн хийх, нэхмэл нэхэх, тариан зураг зурах гэсэн зургаан тэмцээнд оролцож, тариаланчид мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээгээ харилцан солилцож, мөн олонд харуулав.

Энэ жилийн уралдааныг Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Хүний нөөц, нийгмийн даатгалын ерөнхий газар, Коммунист залуучуудын холбооны Төв хороо, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Гар урлалаар авьяасаа хөгжүүлж, аж үйлдвэрийг бэхжүүлэн, хөгжлийг дэмжих нь" сэдэвтэй юм.

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дэд сайд Жан Синван уралдааны нээлтийн ёслолд үг хэлэв. Тэр хэлэхдээ, Газар тариалангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөдөө орон нутгийн ур чадварыг өвлүүлэх зорилгоор бүх Хятадын тариаланчдын ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Тариаланчид уралдаанаар дамжин  намаа хайрладаг, эх орондоо үйлчилдэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ур чадвар сайтай, маш сайн чанартай, өргөн цар хүрээтэй, ухаалаг бүтэцтэй, авьяас чадварын өндөр ур чадвартай баг хамт олон байгуулах ажлыг жолоодож, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх авьяасын баазыг бэхжүүлнэ гэжээ.

Энэхүү уралдаан нь 2 өдөр үргэлжилсэн байна. Уралдааны эцэст нэгдүгээр байрын шагнал 6 хүн, дэд байрын шагнал 30 хүн, гуравдугаар байрын шагнал 60 хүн, шилдэг бүтээл, шилдэг өвлөн залгамжлалын шагнал 12 хүнийг шалгаруулсан байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл