“Рио-2016” Пара олимпод Хятадын тамирчид тэргүүлсээр байна
2016-09-15 20:30
Хятад улсын шигшээ баг Рио-2016 Пара олимпын долоо дахь өдөр 12 алтан медаль авснаар албан ёсны бус багийн дүнгээр тэргүүн байраа хадгалсан хэвээр байна.
Тус улсын тамирчид нийтдээ 172 медаль буюу 75 алт, 58 мөнгө, 39 хүрэл медаль хүртээд байгаа бол Их Британийн баг 43 алт, 24 мөнгө, 28 хүрэл, нийт 95 медальтайгаар хоёрдугаар байранд жагсаж байгаа юм. Гуравдугаар байранд нийт 81 медаль буюу 31-23-27 гэсэн үзүүлэлттэйгээр Украины тамирчид, дөрөвдүгээрт АНУ-ын шигшээ баг /26-30-24/ жагссан байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://sports.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх
