solongonews
Хүнд даацын тоног төхөөрөмжөө бие дааж үйлдвэрлэв
2021-03-29 17:28
Хүнд даацын тоног төхөөрөмжөө бие дааж үйлдвэрлэв

   Хятад улсын Сычуань мужийн Дэян хотод байрлах Дүнфан Electric группын Дүнфан уурын турбины ХК-ний хийн турбины лабораторид 2020 оны 11-р сарын 27-ны өдөр  нэгэн сайхан мэдээ ирэв. Хятадын анхны F-ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбин нь бүрэн ачаалал, тогтвортой ажиллагаатай болсон! Энэ бол Хятадын эрдэм шинжилгээний баг хүнд даацын хийн турбиныг бүрэн бие дааж хөгжүүлэх гол бэрхшээлийг амжилттай даван туулж, урт хугацааны гадаадын технологийн монополь байдлыг таслан зогсоосон гэсэн үг юм. Хятад улс 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн хүнд даацын хийн турбинтай боллоо! 
Хүнд даацын хийн турбин бол том оврын тоног төхөөрөмжийн "зүрх" юм. Олон арван жилийн туршид энэ салбарын техникийн дутагдлаас үүдэлтэй "зүрхний өвчин"-ийг арилгахын тулд Дүнфан Турбины ХК-ниар төлөөлөл болгосон Хятадын аж ахуйн нэгжүүд болон Ши-Ань Зам тээврийн их сургуулиар төлөөлөл болсон их сургуулийн шинжлэхй ухаан судалгааны хүрээлэнгүүд хамтран бэрхшээлийг даван туулж, цуцалтгүй хүчин чармайлт гаргасан байна. Хичнээн хүн нэг зүйлийг сонговол насан туршдаа түүнийгээ гомдол, харамсалгүйгээр хийж чаддаг билээ? Тэд бол  эцэг эх, хайрт хүмүүс, хүүхдүүд, мөн эх орны шинжлэх ухааны судлаачид юм.
Нэгэн үүрэг хариуцлага ба эрхэм зорилго 
Жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хийн турбин туршилтын тавцангийн хажуугийн хяналтын өрөөнд зогсвол Дүнфан Electric грүппын техникийн ахлах мэргэжилтэн Жао Шичюнь тэрхүү гайхалтай мөчийг одоо хүртэл тод санадаг аж.
"Гурав, хоёр, нэг, асаа!" гэх гал асаах тушаалаар хүнд даацын хийн турбины 8 шаталтын хоолойг нэгэн зэрэг асааж, мөн тогтвортой ажиллуулсан байна. Энэ нь Хятадын анхны бие дааж өөрөө судлан боловсруулсан F-ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбин асаах туршилтыг амжилттай хийснийг харуулж байгаа юм.
- Тэр агшины амжилтын төлөө бид 10 жилийн турш шаргуу ажилласан! гэж Жао Шичюнь маш их сэтгэл хөдлөн хэлж байлаа.     Хүнд даацын хийн турбин бол цахилгаан үүсгүүр, хөдөлгүүрийн үндсэн тоног төхөөрөмж юм. Эрчим хүчний аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалалтын аюулгүй байдалтай холбоотой. Улс орны технологийн төвшин, улсын ерөнхийлсөн хүч чадлын бэлгэдэл юм. Энэ нь олон салбар, олон цар хүрээ, олон системийг хамрах бөгөөд дизайн, үйлдвэрлэлийн хувьд маш хэцүү байдаг тул үүнийг мөн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын "Хааны титмийн үнэт эрдэнийн чулуу" гэж нэрлэдэг.
   Энэ сувдыг авна гэдэг тийм ч хялбар биш! Удаан хугацааны туршид АНУ, Япон, Герман зэрэг цөөн хэдэн улс л хүнд даацын хийн турбиныг бие даан бүтээж чадсаар ирсэн. 
- Худалдаж авахдаа бид үнэ хаялцах эрхгүй, төлбөрийн үнэ маш өндөр байгаа ч өөр арга байхгүй. Засвар үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт бөгөөд өртөг өндөр. Тухайн үед нэг онигоо гарсан байсан. Төхөөрөмж худалдаж авах нь гадаадын компанид банк нээж өгөхтэй адил. Тэд хэзээ ч мөнгө авахаар ирж болно. Үүнээс гадна, “Хангамжийг тасалчихвал" цахилгаан станцыг “Дампууруулах”  боломжтой гэж Жао Шичюнь хэллээ.
   Идэвхгүй байдлыг өөрчлөхийн тулд энэ зууны эхээр Дүнфан турбины ХК зэрэг Хятадын компаниуд гадаадын технологийг нэвтрүүлж эхэлсэн. Хэдийгээр энэ нь хүнд хийн турбинуудын асуудлыг эхнээс нь шийдэж байгаа боловч энэ нь угсралтын шинжтэй үйлдвэрлэлийн шатанд байв. Түүний өндөр температурын бүрэлдэхүүн хэсгийн дизайн, үйлдвэрлэлийн болон туршилтын баталгаажуулалтын технологи нь хоосон хэвээр байна. Энэ нь хүнд даацын хийн турбиныг дотооддоо бие дааж үйлдвэрлэх ахиц болон аж үйлдвэрийн системийг хөгжүүлэхэд ихээхэн саад учруулсан байна.
Яагаад ийм болов?
- Гол цөмийн технологийг нэвтрүүлэх тухай ярихад л гадаадын компаниуд бүгд татгалздаг гэж Жао Шичюнь хэлэв. Гадаадын технологийг нэвтрүүлэх нь зөвхөн хүйтэн хэсгийн сэлбэг тоног төхөөрөмжөөр хязгаарлагдаж, өндөр температурын хэсгүүдийн сэлбэг тоногийн дизайн, үйлдвэрлэл, туршилтын гол технологийг гадаадын урт хугацааны монополь байдал хориглож байв. 
Гол технологийг худалдаж авах болон хэлэлцэн тохиролцох боломжгүй байдаг. Иймээс гол технологийг өөрсдийн гарт эзэмшиж байж л бид бие даах чадвартай болно!
2009 онд Дүнфан Турбины ХК нь шинжлэх ухаан судалгааны баг байгуулж эхэлж, загварын тодорхойлолт, дизайн хийх журам, дизайны туршлагагүйгээр F ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбиныг бие даан судлах, хөгжүүлэх хүнд хэцүү аялалд тууштай орсон байна.
F ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбинуудад хэдэн арван мянган сэлбэг тоног төхөөрөмж байдаг. Зураг төслийн технологи, материаллаг машин механизм, туршилтын тоног төхөөрөмж гээд ямар ч төрөл бай бүгд маш том, төвөгтэй системийн инженер юм. Тэр үед хичнээн хэцүү байсан ч бүртгүүлэх санаачилга гаргасан олон инженерүүд байсаар байв. Тэдний хувьд энэ бол хариуцлага, эрхэм зорилго байсан юм.
- Бараг эхнээс нь эхлээд бүх зам дээр маш бэрхшээлтэй. Ихэнхдээ нэг нүхнээс босоод дараа нь өөр нүхэнд унаж л байсан. Мөн биднийг хэдэн удаа бүтэлгүйтсэнийг тоолоход бэрх. Хэрэв та хүн бүрээс юу гэж бодож байгааг нь асуувал шинжлэх ухааны судлаач бүр хичнээн хэцүү, ядарсан ч гэсэн өөрсдөө хүнд даацын хийн турбин үйлдвэрлэх ёстой гэж хэлэх байх гэж Жао Шичюнь хэлж байлаа.
         Арван жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн 
Хүнд даацын хийн турбинуудыг E, F, H ангилалд хувааж болно. Температур өндөр байх тусам техникийн төвшин өндөр болно. Энгийнээр хэлбэл, хэр зэрэг өндөр температурыг тэсвэрлэж чадах нь хэр их хүчин чадалтай болохыг тодорхойлдог. F ангиллын хүнд даацын хийн турбины ажлын температур ойролцоогоор 1400 градуст хүрч, өндөр температурын бүрэлдэхүүн хэсгүүдийг металлын хайлах цэгээс дээш хэдэн арван мянган цагийн турш аюулгүй, тогтвортой баталгаатай ажиллуулах нь тийм ч хялбар биш.
Турбины сэнс нь өндөр температурын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Жао Дай-Инийн хувьд 2011 он бол онцгой ач холбогдолтой. Тэрээр их сургуулиа төгсөж, Дүнфан турбин ХК-д ажиллахаар ирсэн байна. Үүнтэй зэрэгцээд амьдралын чухал сонголтоо эхлүүлжээ.  
- Хоёр сар хүрэхгүй хугацаанд ажилласны дараа үйлдвэрийн шинээр байгуулагдсан өндөр температурт сэлбэг тоног төхөөрөмжийн лаборатори ажилтан элсүүлж. өндөр температуртай турбины сэнсний судалгаа, боловсруулалт хийв. Энгийн тогтмол судалгаа хийсээр байвал энэ нь илүү хялбар бөгөөд тогтвортой байх болно; Хэрэв сэнс боловсруулах гэвэл маш их саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно гэж Жао Дай-Инь хэллээ.
Ийнхүү Жао Дай-Иний шийдвэр гаргасан энэ ажил есөн жил үргэлжилжээ.
Есөн жилийн хугацаанд тэрээр нарийвчлалтай үйлдвэрлэхтэй холбоотой бүх ном зохиолыг үндсэндээ уншиж дууссан байна; 3000 гаруй өдөр, шөнийн туршид турбины сэнсийг судлах, хөгжүүлэх ажилд өөрийгөө зориулжээ.
Хичээл зүтгэл үр дүнгээ өгдөг. Жао Дай-Инь-ээр төлөөлөл болгосон судалгааны ажлын баг сэнсний хэв гажилт, сулралт, халуунаас болсон хагарал, цөм эвдэрсэн асуудлыг дараалан шийдвэрлэжээ. Мөн зургаан цэгийн байрлал бүхий шаазан хэлбэрийн цөм дээр суурилсан анхны дотоод лааны хэвийг бүтээсэн байна. Үүгээрээ улсын инновацийн патент авч, тус төрлийн технологийн цоорхойг нөхөв.
Хүнд даацын хийн турбин үйлдвэрлэхэд хэцүү байгаа шалтгаан нь өндөр температурын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг хөгжүүлэхээс гадна, урт хугацааны туршилтын үр дүнг хуримтлуулах шаардлагатай байдаг.
- Зөвхөн түүнийг төлөвлөн зохиох нь хангалтгүй юм. Харин үр дүнтэй байдал, оновчтой, найдвартай байдлыг дахин давтан туршилтаар баталгаажуулах хэрэгтэй. Тиймээс бид зураг төслийг боловсруулахын хажуугаар туршилтын платформыг байгуулсан гэж Жао Шичюнь хэлж байлаа.
Туршилтын тавцангийн барилгын ажлыг мөн олон дахин боловсруулж хийв. "Бүтэлгүйтэх, сайжруулах, тохируулалт хийх, дахин бүтэлгүйтэх, дахин сайжрах, дахин тохируулалт хийх гэх зэрэг. Энэ бол туршилтын   тавцангийн барилгын хэвийн байдал юм гэж Тянь Шяожин хэлэв. Дүнфан турбины шатаагч төхөөрөмжийн технологийн судалгаа, боловсруулалтын багийн гол судлаачийн хувьд тэрээр бусад гишүүдийн хамт бэрхшээл бүрийг зоригтой даван туулсан байна.
   Нэгэн өдөр шатаагч төхөөрөмжийн өндөр даралтын туршилтад гэнэт асуудал гарав. Тэр үед туршилтын үйлдвэр бүхэлдээ утаагаар дүүрч, 18 атмосферийн даралт дор 1400 градусын өндөр температурт шатдаг хийн дөл хэзээ ч цацагдаж болох аюул нүүрлээд байв. Гэсэн хэдий ч Тянь Шяожин  ухарсангүй, ослын дараа зайлуулах ажлыг эмх цэгцтэй зохион байгуулсан. Аз болоход зөвхөн өндөр температуртай хий нь хэсэгчлэн алдагдаж гаднах хэсгийн зарим дамжуулах хоолойд гал авалцжээ. Ингээд хоёр цаг гаруй газар дээр нь шалгалт хийсний дараа туршилтыг дахин эхлүүлэв.
- Ийм олон жилийн туршид та энэ сонголтоо хийсэндээ харамсаж байсан уу?
- Хувийн үнэ цэн, эх орныхоо эрэлт хэрэгцээ хоёрыг нягт уялдуулах үед би хэзээд харамсдаггүй юм.
 Энэ бол  Жао Дай-Инь, Тянь Шяожин  нарын адил олон олон хүмүүсийн дуу хоолой. Тэдний шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар Дүнфан турбин ХК хүнд даацын хийн турбинуудын компрессор, шатаагч төхөөрөмж, турбины сэнс зэрэг үндсэн сэлбэг тоног, ерөнхий бүтцийг боловсруулах, үйлдвэрлэх ажлыг дараалан хийж гүйцэтгэжээ. Компрессорын туршилтын тавцан, шатаагчийн туршилтын тавцан, турбины өндөр температурт сэнсний туршилтын өрөө, бүхэл машины туршилтын платформ барьж, зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, турших иж бүрэн системийг бүрдүүлсэн байна.      
Дараа нь бүхэл машиныг турших үе шат ирсэн. Гал асаах туршилт ба ачаалалгүй ажиллагааны туршилтын дараа 25 хувь, 50 хувь, 75 хувь гэх зэргээр  ачаалал аажмаар нэмэгдэв. 2020 оны 11-р сарын 27-нд  6 академич, мэргэжилтнүүдийн багийн нүдэн дээр F ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбин бүрэн ачаалал, тогтвортой ажиллагаатай болсон байна.
  Бүрэн ачааллын туршилт нь хүнд даацын хийн турбиныг судлах, хөгжүүлэх хамгийн чухал баталгаажуулалтын цэг. Энэ бол цахилгаан станцын урт хугацааны ашиглалтын өмнөх хамгийн сүүлийн гүйцэтгэлийн туршилт юм. "Арваад жилийн турш шаргуу ажиллаж, бид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн салбарын “гол бэрхшээл”-ийг даван туулав. Ижил хүчин чадалтай импортын хийн турбинуудтай харьцуулахад бүхэл машины үйлдвэрлэлийн өртөг, ашиглалт, засвар үйлчилгээний үнийг маш ихээр бууруулж болно. Засвар үйлчилгээний мөчлөгийг 50 хувиас дээш хугацаагаар богиносгож болно гэж Жао Шичюнь хэллээ.
促进实现跨越发展
          Үсрэнгүй хөгжил дэвшлийг дэмжив 
    Түүхэн талаас нь авч үзвэл шинжлэх ухаан, технологийн дэвшил, томоохон төслийн алхам бүр эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны үр дүн юм. Энэ нь хүнд даацын хийн турбиныг бие даан судлах, хөгжүүлэхэд мөн адил хамаарна. Дүнфан уурын турбин ХК өөрийн практик үйл ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ мөн Ши-Ань хотын Зам тээврийн их сургууль, Шанхай хотын Зам тээврийн их сургууль, Баруун хойдын Аж үйлдвэрийн их сургууль зэрэг их, дээд сургуулийн шинжлэх ухааны судалгааны багуудтай бүх талын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа явуулсан байна.
Ши-Ань Зам тээврийн их сургуулийн орлогч захирал Ван Тежюнь-ээр ахлуулсан Шинжлэх ухааны судалгааны баг бол тэдний нэг юм. Ван Тежюний баг 2006 онд Дүнфан уурын турбины ХК-тай итгэл төгөлдөр хамтарч, хүнд хийн турбин үйлдвэрлэх чиглэлээр улсын анхны 973 төслийг хэрэгжүүлж, тус төсөл 2012 онд улсаас дэмжлэг авсан байна. Хүнд даацын хийн турбинуудын технологийн ололт амжилт бүхэн "Үндсэн онол → нэгжийн технологи → сэлбэгийн туршилт → системийн интегралчлал → иж бүрэн баталгаажуулалт → бүтээгдэхүүний хэрэглээ" гэсэн бүхий л үйл явцыг дамжин өнгөрөх ёстой. Тэдгээрийн дотроос үндсэн онол нь "суурь" юм. Суурь судалгаа нь технологийн инновацийн эх үүсвэр гэдгийг бодит баримтууд батлав. Хятад улс олон техникийн бэрхшээлтэй тулгарч, түүний үндсэн шалтгаан нь онолын суурь судалгаа сул байгаа ба эх сурвалж, үндэс суурийн мэдлэг дутуугаас болсон юм.
- Бид нэр хүнд, ашгийг хөөцөлдөхгүйгээр зүгээр л зүрх сэтгэлээ тайван байлгаж, хүнд даацын хийн турбинуудын гол үндсэн технологиуд болон түүнтэй холбоотой үндсэн шинжлэх ухааны асуудлуудыг шийдсэн юм гэж Ван Тежюнь хэлэв. 
 Өндөр температурт сэнсний халуунаас хамгаалах бүрхүүл нь хүнд даацын хийн турбин үйлдвэрлэх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гол үндсэн технологийн нэг юм. Нисэх онгоцны хөдөлгүүртэй харьцуулахад ажиллах хугацаа нь урт. Халуунаас хамгаалах талбай нь том, гүйцэтгэлийн шаардлага, бичил бүтэц, бэлтгэлийн аргын хувьд бас ялгаатай. Ван Тежюний баг олон арван жилийн туршид хүч чадлын онол, туршилтын арга, бэлтгэх технологи, хүнд даацын хийн турбинд зориулсан халуунаас хамгаалах бүрхүүлийг хэрэглэх ажлыг системтэйгээр судалж, цуврал шинэлэг үр дүнд хүрсэн байна.
 Үндсэн онолууд, гол технологиуд аажмаар төлөвшиж, их сургуулийн шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнг БНХАУ-ын анхны F-ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбины судалгаа, боловсруулалтад ашиглаж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн практикт нэгтгэв. Мөн суурь судалгаанаас инженерийн хэрэглээ хүрэх үйл явцыг маш сайн богиносгож, Хятадын бие даасан хүнд даацын хийн турбин үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийг улам урагшлуулсан байна.
- Хүн бүгд эв санаа нэгтэй хамтран ажиллах ба сургууль, аж ахуйн нэгжийн хамтарсан судалгаа явуулах зэрэг нь гол технологийн бэрхшээлийг даван туулах бидний шидэт зэвсэг болсон юм. Ирээдүйд сургууль, аж ахуйн нэгжүүд илүү өндөр түвшинд хамтарч, хамтын инноваци, хамтын ажиллагаа, хөгжлийг урагшлуулж, хамтдаа тавцан байгуулан хамтдаа даалгавар биелүүлж, бэрхшээлийг хамтдаа даван туулна! гэж Ван Тежюнь хэллээ.
 Гол асуудлуудыг шийдвэрлэх явцад Ван Тежюнь баг хамт олноо удирдан, хийн турбины хийц, үйлдвэрлэлийн тухайд Хятадын анхны цуврал ном болох "Хийн турбины хийц ба үйлдвэрлэлийн суурь"-ийг   хэвлүүлэв. Мөн гайхамшигтай авьяаслаг баг хамт олныг бий болгожээ.
- Боловсон хүчнийг бэлтгэх, зохион байгуулах нь маш чухал. F ангиллын 50 мВт-ын хүнд даацын хийн турбиныг ашиглалтад оруулсны дараа бид үргэлжлүүлэн түүний ажиллагааг оновчтой болгож сайжруулсан. Одоогийн байдлаар энэ салбарын судалгаа, хөгжлийн чадавхи нь гадаадын дэвшилтэт компаниудаас хоцрогдсон хэвээр байна. Гэхдээ бие даасан судалгаа, боловсруулалтыг хийснээр компаниуд, их дээд сургуулиуд мэргэжлийн шинжлэх ухааны судалгааны багийг байгуулжээ. Та тэсвэр хатуужилтайгаар судалгаа боловсруулалт хийж чадах л юм бол нэгэн цагт бид "Дагалдан” хөгжиж байсан бол "зэрэгцэн" хөгжих болно. Бүр ч "тэргүүлэх" хөгжил рүү шилжинэ. Энэ бол огт боломжгүй зүйл биш юм гэж Жао Шичюнь хэллээ.   

Зохиогч: Нийтлэлийг: ШЫ ЖЫПЭН
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл