solongonews
Хятад, Оросын хэвлэл мэдээллийн форум
2019-09-03 16:34
Хятад, Оросын хэвлэл мэдээллийн форум боллоо.

       Саяхан Алс дорнодын Владивосток хотноо Хятад, Оросын хэвлэл мэдээллийн V форум болов. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Шюй Линь, ОХУ-ын Засгийн газрын дэд сайд, Тамгын газрын дарга Константин Чуйченко нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавьсан байна.

Шюй Линь:

- Шинэ үүрэг зорилгоо хүлээж шинэ эринийг дэмжин хамтдаа шинэ ирээдүйг цогцлооё” сэдвээр тавьсан илтгэлдээ: "Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжихөд хоёр орны мэдээллийн хэрэгсэл арга ухаан, хүчин чадлаа зориулах шаардлагатай байна. Хятад, Оросын харилцаа шинэ дэвшлийг угтаж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж буйг тохиолдуулан, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан баялаг агуулгатай ажил хэрэгч тэмдэглэх арга хэмжээ, харилцаа солилцооны үйл ажиллагаа зохиож, Хятад, Оросын мэдээллийн хэрэгслийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэхийг хүсэж байна гэсэн байна.

Константин Чуйченко:

- Орос, Хятад хоёр орны харилцаа өдгөө түүхийн хамгий нтаатай үедээ байна. Дэлхийних гүрний харилцааны жишиг болж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбар хоёр орны харилцааны хөгжил, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Орос, Хятад хоёрын аль аль нь мэдээллийн хэрэгслийн том гүрэн бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн салбар дахь нөлөө улам нэмэгдсээр байна. Дижитал эринд орсноос хойш хоёр орны мэдээллийн хэрэгсэл хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хүчин чадлаа зориулах ёстой гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл