Хятадын Ардын банкнаас 03-р сарын 20-нд гаргасан урьдчилсан статистик мэдээгээр 2023 оны эцэст Хятадын санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө 461.09 их наяд юань байх бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувь өссөн үзүүлэлт болох ажээ.
Үүнд, банкны байгууллагын нийт хөрөнгө 417.29 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувь өсөж,үнэт цаасны байгууллагуудын нийт хөрөнгө 13.84 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувь нэмэгдэж,даатгалын байгууллагын хөрөнгө 29.96 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.4 хувиар өссөн байна.
Үүнээс гадна 2023 оны эцэст Хятадын санхүүгийн байгууллагуудын өр төлбөр 420.78 их наяд юань бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувь өссөн үзүүлэлт болсон юм.
